ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ФРАНЦЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ЯРИЛЦЛАА
2022/06/22

Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Сэбастиан Сүрүн, Францын үндэсний үхэр, хонины аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн холбоо, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Франц улс нь хүнсний аюулгүй байдал болон өндөр ашиг шимт мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр суурьтай байдаг. Тиймээс тус улсаас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж буй туршлагыг судалж, тэр дундаа өндөр ашиг шимт сүү, махны чиглэлийн үхэр, хонины аж ахуйг эрхлэх чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Францын талаас манай орны гол онцлог болсон нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй арга туршлагыг судлах сонирхолтой байгаагаа ч илэрхийлэв.

Бидний өнөөдрийн уулзалт онцлог цаг үед буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр УИХ-аар батлагдсан үетэй таарч байгаа юм. Манай улс ирэх 5 жилийн хугацаанд мал аж ахуй, газар тариалангийн гаралтай 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох цаашлаад экспортлогч болох томоохон амбицыг дэвшүүлж, улс орон даяар хөдөлгөөн болгон зарлаад буй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд мах, сүүний чиглэлийн 100 мянган цэвэр үүлдрийн үхэр шаардлагатай. Мөн газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг загвар болгон хөгжүүлэхэд Францын талтай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийллээ. Энэ ажлыг бид ойрын хугацаанд ажил хэрэг болгох боломжтой юм. Түүнчлэн уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай махан бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах сонирхолтой байгаагаа ч хэллээ.

Европт хамгийн томд тооцогдох "Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн" (Сомме дэ Элваж) Франц улсад энэ оны 10-р сард болно. Энэ үзэсгэлэнд манай улс хүндэт зочин орноор оролцох бөгөөд биднийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлчилж, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа нэг шат ахиулахыг урьж албан ёсны урилгаа гардуулан өглөө.Үзэсгэлэнгийн үеэр 2013 онд байгуулсан “Монгол Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцов.




Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй

Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
5 сарын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
5 сарын өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
5 сарын өмнө
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
5 сарын өмнө
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
5 сарын өмнө
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
5 сарын өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
6 сарын өмнө
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
6 сарын өмнө
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
6 сарын өмнө
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
6 сарын өмнө
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
6 сарын өмнө
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
6 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
6 сарын өмнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
6 сарын өмнө
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
6 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
6 сарын өмнө
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
6 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
6 сарын өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
6 сарын өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
6 сарын өмнө
