ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ"-Д АЖИЛЛАЛАА
2022/06/09
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ажиллав. Монголд улсад хөгжлийн бэрхшээлтэй 12 мянга гаруй хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ нэн чухал асуудлын нэг юм. Иймд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд Усан эмчилгээ, хөдөлгөөн засал,хэл засал, бариа засал, боловсролын хөтөлбөрүүд хийгддэг. Нийт 189 эмч эмнэлгийн ажилчидтай, хэвтэн эмчлүүлэх 250 ортой, амбулаториор 280 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байна.
Эмчилгээний хувьд урт хугацааны сэргээн засах тасгуудтай. Энэ тасагт хүүхэд хамгаалах газар, орон нутгийн хүүхэд хамгааллын газраас хүүхдүүд ирж эмчлүүлдгээс гадна өдрийн эмчилгээнүүд хийгддэг. Өнөөдрийн байдлаар тус төвд 80 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, багш, сувилагч, ахуй засалч, хөдөлгөөн засалч хэл засалч, хөдөлмөр засалч зэрэг мэргэжилтнүүд дутмаг байгааг тус төвийн эмч нар хэлж байлаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг сонссон юм. Мөн тус төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхийг холбогдох дарга нарт үүрэг болгов. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад илүү хялбар, чирэгдэл хүлээгдэлгүй болох юм.




Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
2024/11/29
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
2024/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
2024/11/29
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
2024/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
2024/11/26
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
2024/11/26
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
2024/11/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
2024/11/25
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
2024/11/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
2024/11/20
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
2024/11/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2024/11/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/10
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2024/11/04
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2024/11/03
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2024/11/03
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2024/11/02
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2024/11/02
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2024/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2024/11/02
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2024/11/02
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2024/11/02
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2024/11/02
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2024/11/01
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2024/10/30
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2024/10/30
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2024/10/29