Х.Баттулга ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөжээ
2022/05/10

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /2022.05.09/ тохиож буй Ялалтын баярын өдөрт зориулан ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөжээ.
Өчигдөр ОХУ-ын Элчин сайдын яамнаас дайныг илтэд дэмжсэн парад зохион байгуулсныг монголчууд эсэргүүцэж, түүнийг эх орноосоо хөөхийг зарим иргэд шаардаж буй. Гэтэл дайран дээр нь давс үрсэн мэт экс Ерөнхийлөгчийн энэ үйлдэл Монгол Улсад хэр хохирол авчрахыг хэлэхэд бэрх. Ямартаа ч тэрбээр энэ үйлдлээрээ Н.Азизовт үнэнч гэдгээ үзүүлэхийг хүссэн байж магадгүй. Түүнийг Оросын гэр хөл, даалгавар гүйцэтгэгч гэж харддаг хүмүүс ч цөөнгүй.Тухайлбал, нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл твиттерт "Х.Баттулга, ардчиллын эсрэг Путины Баттулга болсон гэдгээ зориуд зарлаж байна!" гэж жиргэжээ.
Олон сая хүний амь насыг хохироосон дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 77 жилийн ойгоор ОХУ нь өдгөө өөрөө хамгийн том хүчирхийлэгч болохоо дэлхий нийтэд харуулаад байгаа. Тус улсын зүгээс шинэ дайныг эхлүүлээд байгаа бөгөөд ардчилсан дэглэмтэй улс орнуудын зүгээс Украинд явуулж буй ОХУ-ын дайныг эсэргүүцэн, энх тайвныг уриалан Москваг шүүмжилж байна. Гэтэл Ардчилсан намын нэрийг барьдаг экс Ерөнхийлөгч Х.Баттулга дайн өдөөсөн орныг дэмжиж, Зөвлөлтийн маршалын хөшөөнд цэцэг өргөх нь зохисгүй үйлдэл юм. Тэрбээр энэ үйлдлээрээ ардчилагч биш эсрэгээрээ дарангуйлагчийн гар хөл, аялдан дагагч болохоо харууллаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй

Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
5 сарын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
5 сарын өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
5 сарын өмнө
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
5 сарын өмнө
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
5 сарын өмнө
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
5 сарын өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
6 сарын өмнө
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
6 сарын өмнө
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
6 сарын өмнө
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
6 сарын өмнө
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
6 сарын өмнө
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
6 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
6 сарын өмнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
6 сарын өмнө
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
6 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
6 сарын өмнө
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
6 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
6 сарын өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
6 сарын өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
6 сарын өмнө
