АПЕК-ын чуулганыг зохион байгуулахтай холбогдуулан Папуа Шинэ Гвиней улс гадаадын зочид төлөөлөгчдөд зориулж цөөнгүй тансаг зэрэглэлийн машиныг импортоор оруулж ирсэн байна. Гэвч тэдгээрийн 284 нь уулзалтын дараа алга болсон бөгөөд дийлэнх нь Ланд Крузер, Форд, Мазда, Пажеро байв. Папуа Шинэ Гвинейн нийслэл Порт Моресбигоос алга болсон машинуудыг олохын тулд цагдаагийн тусгай баг байгуулжээ. Харин аз болоход тэдгээрийн хамгийн үнэтэй нь буюу 100 мянган ам.долларын Мазератиг өчигдөр олсон байна. Одоогийн байдлаар цагдаа нар есөн машиныг нь олоод байгаа боловч ихэнх нь эвдэрч, хэмхэрсэн, эд анги нь алга болсон байгаа юм.
Олон улсын хурал чуулганыг зохион байгуулахад хэт их зардал гаргаж, үрэлгэн хандсан Засгийн газраа Папуа Шинэ Гвинейн ард иргэд ихээр шүүмжилж байна.