Соёлын сайд Ч.Номин БНЭУ элчин сайдийг хүлээн авч уулзав
2021/04/09

Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд  М.П.Сингхийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч уулзаж соёл урлагийн салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Энэхүү саналын хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зүгээс Монголын Үндэсний номын сан болон Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж буй Төвөд, Монгол ном судруудыг цахим хэлбэрт шилжүүлэх, Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн орчимд номын сан музей барих, мөн Богд Хааны Ордон музейг нөхөн сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн БНЭУ-ын Соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсантай холбоотойгоор соёлын чиглэлээр оюутан, залуучуудыг тус хөтөлбөрт хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: Соёлын яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404