
Энэ талаар 016 дугаар ангийн захирагч Т.Лодойдамбаас тодрууллаа. Тэрбээр “Манай анги Төв аймгийн нутаг дэвсгэрт байдаг учраас алба хаагчид минь Улаанбаатар хотоос ажилдаа ирдэг. Аймгийн хэмжээнд улбар шар түвшинд шилжсэн учраас Улаанбаатар хотод амьдардаг алба хаагчид ажилдаа ирэхгүй байсан. Зөвхөн Төв аймгийн нутаг дэвсгэрт амьдардаг алба хаагчид ажлаа хийж байсан. Зарим шаардлагатай алба хаагчдыг PCR шинжилгээний бичигтэй ангийн байрлалд нэвтэрүүлж байгаа. Гуравдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн албан хаагчаас шинж тэмдэг илэрч, халдвар батлагдсан. Үүнээс хойш нийт 30 хүнээс халдвар илэрч, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэлээ. Мөн тэрбээр "Ангийн нийт алба хаагчдыг гурван ангилалд хуваагаад байгаа. Одоогийн байдлаар ойрын хавьталын хэдэн хүн байгааг хэлэх боломжгүй. Халдвар авсан алба хаагчдын олонх нь Төв аймагт амьдардаг" гэсэн юм.


