“Улаан чулуут” хогийн цэгт эмнэлгийн ЦУСТАЙ ХУРУУ ШИЛ, ЗҮҮ ТАРИУР, ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЭЖ, АМНЫ ХААЛТНЫ ХОГОН ОВОО бий болж, нохой, шувуу шавж байна
2020/12/17
-НОХОЙ, ШУВУУ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ТЭЭГЧ БОЛЖ, УЛААНБААТАРЧУУДЫГ АЮУЛД ОРУУЛАХ ЭРСДЭЛ ТЭНД БҮРЭН “ХАНГАГДЖЭЭ”-
“Улаан чулуут” хогийн цэгийн баруун өнцөгт улаан, шар ууттай, гаднаа “Эмнэлгийн аюултай хог хаягдал” гэсэн тэмдэглэгээтэй хогон овоолго бий болжээ. Ойртож очвол уутнуудын ихэнхийг нь нохой, шувуу задлаад хаячихсан, дотроос нь цустай хуруу шил, цустай уут, зүү, тариур, дуслын системүүд, коронавирусийн түргэвчилсэн болон PCR шинжилгээний нэг удаагийн оношлуурууд, сорьцын шил, халдвар хамгааллын хувцас, хэрэглэлүүд ил хөглөрч байлаа. Ойр хавиар нь хог түүх хүмүүс хөлхөлдөж, нохой, шувуу эргэлдэх бөгөөд тэндээс коронавирусийн халдвар тархах эрсдэл маш өндөр байлаа. Халдвартай, халдваргүй хэдэн мянган шинжилгээний дээж, цусны сорьц, эмчилгээний зүү, тариуруудыг хотынхоо хойморт зүгээр л задгай овоолоод асгачихсан байгаа нь айдас төрүүлснийг онцлох нь зүйтэй.
Энэхүү ил задгай асгасан эмнэлгийн аюултай хогон дунд Өмнөговь аймгийн Хүрмэн сум, Дорнод аймаг гэсэн хаягтай, дотроо түргэвчилсэн оношлуурын сорьцны дээжтэй хайрцаг хэд хэд, цус бүхий хуруу шил хэдэн зуугаараа байлаа. Түүнчлэн Анхзул, Хулан гэсэн нэртэй хамгаалалтын хувцас, шилэн хаалт зэргүүд харагдаж байв. Мэдээж маш аюултай хог хаягдал учраас илүү ойртож, гар хүрэхийг хүссэнгүй.
“МАНАЙХ БҮХ ЭМНЭЛГИЙН ХОГИЙГ АВДАГ. ГЭХДЭЭ ЭНЭ ХОГ МАНАЙХ БИШ”
Зүү тариур, цустай хуруу шил, шинжилгээний дээжний овоо боссон хааш хаашаа 50 метр энэ газар Эмнэлгийн аюултай хог хаягдал устгадаг “Элемент медикал” компанийн устгалын талбай гэдгийг хогийн цэгийнхэн төвөггүй хэлж өгсөн. Тиймээс бид “Элемент медикал” ХХК-ийн устгалын үйлдвэрт очиж, тус компанийн Ерөнхий захирал Б.Пүрэвсүрэн, гүйцэтгэх захирал О.Дорж нараас нь эзэмшил талбайд нь яагаад халдваргүйжүүлж, жижиглээгүй эмнэлгийн аюултай хог хаягдал ил задгай хөглөрч байгааг тодруулсан.
Үйлдвэр нь устгалын талбайгаасаа 300 орчим метр зайтай ч эзэмшил талбайд нь эмнэлгийн аюултай хог хаягдал хөглөрч байгааг тэд мэдээ ч үгүй сууж байлаа. Тиймдээ ч тэр үү хэн хэн нь “Манай компанийн устгалын талбай дээр тийм хог байх ёсгүй. Хэрвээ байгаа бол манай компанийн хог биш байна. Цар тахлын энэ үед бид өдөрт 3-5 тонн эмнэлгийн аюултай хог хаягдал устгаж байгаа. Манай компанийн устгалын талбай дээр байлаа гээд манай компанийнх гэсэн үг биш. Аль нэг эмнэлэг хогоо дур мэдэн асгасан байх” гэдэг тайлбарыг дуу нэгтэй өгсөн.
“Манай устгалын талбай дээр тийм хог байхгүй” гэдэг тайлбар өгсөн учраас бид тус компанийн гүйцэтгэх захирал О.Доржийг дагуулан устгалын талбайд нь дахин очсон. Тэр үед тэрбээр “Манай компанитай гэрээтэй эмнэлгүүдийн хог биш байна. Нийслэлийн онцгой комисс, Сонгино хайрхан дүүргийн мэргэжлийн хяналт мэдэгдэж, ямар эмнэлэг аюултай хог хаягдлаа ил задгай авчирч асгасныг тогтоолгоно” гэв. Холбогдох албаны хүмүүсийг дуудаж, өөрсдөө хогоо ил задгай асгаагүй гэдгээ батлахыг нь гурван цаг хүлээсэн ч тэд нэг ч зүйлийг тодруулж чадаагүй юм.
Уг нь эмнэлгийн аюултай хог хаягдал, ялангуяа коронавирусийн цар тахлын эмчилгээ, оношлогоонд ашигласан аюултай хог хаягдлыг халуун уураар бүрэн халдваргүйжүүлж, үүний дараа шатааж эсвэл жижиглээд булж устгах журамтай. Гэтэл коронавирусийн эмчилгээ, оношлогоонд ашигласан зүү, тариур, шинжилгээний дээж, сорьц, нэг удаагийн оношлуур, амны хаалт, хамгаалалтын хувцас бүгд ил задгай хогон овоолго бий болчихсон, үүнийг хариуцах ёстой компани нь энэ тухай мэдээ ч үгүй, нохой, шувуу шаваад байж байх нь маш том эрсдэл гэсэн үг.
Хэдийгээр “Элемент медикал” ХХК “Манай хог биш” гэж эрс үгүйсгэсэн ч буруутан нь хэн болохыг бид үргэлжлүүлэн эрэн сурвалжлах болно.
ЭМНЭЛГИЙН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН МОНОПОЛ “ЭЛЕМЕНТ”
Улаанбаатар хотын хэмжээнд эмнэлгийн аюултай хог хаягдлыг тээвэрлэж, устгах тусгай зөвшөөрөлтэй хоёрхон компани байдаг. Нэг нь Налайх дүүрэгт байрладаг “Элемент” ХХК, нөгөө нь “Улаан чулуут”-д байрладаг, тус компанийн охин компани буюу “Элемент медикал” ХХК. “Элемент” ХХК 2009 оноос хойш эмнэлгийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, устгах ажилд монопол байгаа төдийгүй, “Элемент медикал” ХХК гэх ижил чиглэлийн охин компанитай болжээ.
“Элемент” компани Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл мэндийн салбарын 1407 байгууллагын хогийг тээвэрлэж устгадаг аж. Тухайлбал, улсын 56 эмнэлэг, 358 эмийн сан, өрхийн 136, хувийн 773 эмнэлэг, эрүүл мэндийн 84 байгууллагатай гэрээтэй ажилладаг. “Элемент медикал” ХХК нь дангаараа 900 орчим байгууллагатай гэрээтэй, хог хаягдлыг нь устгадаг. Тодруулбал, тус хоёр компани Энхтайвны гүүрнээс баруун, зүүн тийш эмнэлгүүдээ хувааж авч, хогийг нь тээвэрлэж, устгадаг гэнэ.
Түүнчлэн өнгөрсөн оны нэгдүгээр сард “Захиргааны шинэ санаачлага” ТББ-аас шилэн дансанд хяналт тавих явцдаа “Элемент” ХХК улсын эмнэлгүүдийн аюултай хог хаягдлыг хариуцах нэрээр тодорхой гэрээгүй, явцын тайлангүй төлбөр авч байсан тухай дэлгэсэн байдаг. Тухайлбал, ХСҮТ 13 сая, ХӨСҮТ 25 сая, ГССҮТ 33 сая, Чингэлтэй дүүрэг 85 сая , Улсын I эмнэлэг 39 сая төгрөгийг хог хаягдалд зарцуулсан бөгөөд бүгд “Элемент” ХХК-тай гэрээтэй байна гэж мэдэгдэж байсан юм.
ЭМНЭЛГИЙН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ НОМ ЖУРМЫН ДАГУУ УСТГАГДАХГҮЙ БАЙГАА ЮМ БИШ БИЗ
Цар тахлын энэ үед Улаанбаатар хотын улсын болон хувийн бүх шатлалын эмнэлгүүд, коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд эмчилгээ хийж байгаа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон сорьцуудыг шинжилж байгаа лабораториуд, тусгаарлах 17 байрнаас гарч байгаа эм, эмнэлгийн холбогдолтой бүхий л аюултай хог хаягдлыг “Элемент” ХХК, “Элемент медикал”ХХК гэх хоёр компани хариуцаж байгаа. Дээрх эмнэлэг, лаборатори, зочид буудлаас гарч байгаа хог бол маш аюултай хог хаягдал гэсэн үг. Гэтэл устгалынх нь талбай дээр ямар ч халдваргүйжүүлэлт, бутлах, жижиглэх дамжлагаар ороогүй их хэмжээний аюултай хог хаягдал овоолоостой байгааг юу гэж ойлгох вэ, УОК-ын дарга нар аа. Өөрөөр хэлбэл, коронавирусийн эмчилгээ, оношлогоонд хэрэглэгдсэн амны хаалт, цустай зүү тариур, эм бэлдмэлийн сав, түргэвчилсэн болон PCR шинжилгээний оношлуур, сорьц, цустай дээжний сав, арчдас, коронавирусийн голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудын халдвар хамгааллын хувцас хэрэглэл зэрэг халдвар тараах нэн аюултай эмнэлгийн аюултай хог хаягдлууд устгагдахгүй, ингэж ил задгай хаягдах нь маш том эрсдэл дагуулж байгаа хэрэг биш үү.
Түүнчлэн коронавирусийн халдвартай нь батлагдсан 918 өвчтөний эмчилгээнд ашигласан зүү тариур, амны хаалт, эм бэлдмэлийн сав, цусны сорьцууд, тэдний ойрын болон дам хавьтлууд, тусгаарлалтад байгаа иргэдийн хэдэн арван сая ширхэг шинжилгээний дээж, халдварын голомтод ажиллаж байгаа 2500 орчим эмч, ажилтны халдвар хамгааллын хувцас хэрэглэл, нийслэлийн “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд хамрагдсан 72 мянган иргэний сорьц энэ мэтээр хогийн цэг дээр ил хэвтэж байгаад салхинд хаа нэг тийш хийсэх, нохой, шувуу ямар нэг аюултай хаягдлыг зууж, нийслэлд, хүн амын дунд орхих, цаашлаад нохой, шувуу коронавирусийн халдвар тээгч болж, хүмүүст халдаах эрсдэл маш өндөр байгааг анхааралдаа авна уу, эрхэм дарга, сайд нар аа.
Бид дараагийн дугаартаа “Элемент медикал” ХХК, “Элемент” ХХК гэх хоёр компани Улаанбаатар хотын эмнэлгүүдийн хогийг цар тахлын энэ онцгой үед хэчнээн төгрөгөөр устгах үйлчилгээ үзүүлэхээр хэнтэй гэрээ хийснийг, хариуцлагын хувьд ямар үүрэг хүлээснийг эрэн сурвалжилж, мэдээлэх болно.
Эх сурвалж:ergelt.mn
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
1 сарын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
1 сарын өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
1 сарын өмнө
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
1 сарын өмнө
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
1 сарын өмнө
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
1 сарын өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
1 сарын өмнө
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
1 сарын өмнө
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2 сарын өмнө
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2 сарын өмнө
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2 сарын өмнө
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2 сарын өмнө
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2 сарын өмнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2 сарын өмнө
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2 сарын өмнө
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2 сарын өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2 сарын өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2 сарын өмнө