АТГ-аас “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хэрэг үүсгэн, шалгаж байна
2019/08/20
Өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэн О.Одсүрэн болон "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хооронд дулааны шугам сүлжээний холболттой холбоотой маргаан үүсч, Зайсан дахь 15 компанийн дулаан хангамжийг хаах тухай асуудал яригдаж, багагүй шуугиан дэгдээсэн.
Тодруулбал, иргэн О.Одсүрэнгийн эзэмшлийн Зайсангийн зүүн талын дулааны шугамыг "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдүүдэд ашиглуулж байсан нь гурван шатны шүүхээр тогтоогдож, "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК -ийг зөвшөөрөлгүйгээр дулаанаар хангагдаж байгаа 15 компанийн гэрээг цуцалж, шаардлагатай бол О.Одсүрэн болон МФикскапитал ХХК-тай тохиролцон гэрээнүүдийг шинэчлэн хийх ёстой гэсэн шүүхийн шийдвэр 2018 оны 10 дугаар сард гарсан байдаг.
Гэтэл, тус асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК гурван шатны шүүхийн шийдвэрийг үл тоож, иргэн О.Одсүрэнг хохироосоор байгаа юм байна.
Тиймээс О.Одсүрэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд өнгөрсөн тавдугаар сард АТГ-т гомдол гаргасан байна. Тэрээр гомдолдоо, "Бүх шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, цаашид иргэд, аж ахуй нэгж, төрийн байгууллагуудын дунд аливаа нэгэн маргаан, зөрчил үүсэхгүй байхад анхаарч, шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг хүсье” гэжээ.
Энэ талаар АТГ-аас тодруулахад, "Иргэн О.Одсүрэнгийн гомдлын дагуу "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хэрэг үүсгэн, шалгаж байна” гэв.
Зөвшөөрөлгүйгээр дулааны шугам сүлжээнд холбогдсоны улмаас шүүхийн шийдвэрээр дулаан нь салгагдахад хүрээд буй 15 компанийн нэрс:
1. Бөхбат ХХК-ийн Түшээ гүн хотхон
2. Сипоко ХХК-ийн Энхжин-2 хотхон
3. Номин холдинг ХХК-ийн Цэцээ гүн хотхон
4. Голден вилл ХХК
5. Далай омбо ХХК-ийн Хан түшээ хотхон
6. Гантулга бор ХХК
7. Хан бэлчир ХХК-ийн үйлчилгээ, АОС
8. Зайсан максим АОС, Иргэн Л.Туяа
9. Баатар дулаан хан ХХК Тохилог Зайсан хотхон
10. Эх газрын эрдэнэс ХХК-ийн Гэрэг вилла хотхон
11. Рома инвест ХХК
12. Ромбон газар ХХК-ийн Солар жарден хотхон
13. Жи энд Моторс ХХК /The peak residences/
14. Софт трэйд ХХК
15. Жинхэнэ Уянга ХХК
Эх сурвалж: Шуурхай.мн
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
АТҮТ шинэ салбар ажиллаж эхэллээ...
9 сарын өмнө
Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17...
2023/09/06
Саудын Арабын ханхүү аялал жуулчлалыг хө...
2023/09/06
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сауд...
2023/09/06
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр...
2023/09/05
Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудл...
2023/09/05
Цагдаагийн хэлтсийн албан тушаалтан эрүү...
2023/09/04
Д.Оюунхорол: НҮБ-ын олон улсын хурал хий...
2023/09/04
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
2023/09/04
Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Хан...
2023/09/04
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
2023/09/04
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
2023/09/04
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
2023/09/04
Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн сургал...
2023/09/01
Украин: Сурагчдад аюулгүй хичээллэх орчи...
2023/09/01
Киргизээс жимс жимсгэнэ, нарийн ногоо ха...
2023/09/01
45-аас дээш сурагчтай ангийн багш нар ту...
2023/09/01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИ...
2023/09/01
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
2023/09/01
“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гар...
2023/09/01
Пап Францисын айлчлалд зориулсан шууданг...
2023/09/01
Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан б...
2023/08/31
2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлб...
2023/08/31
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан ха...
2023/08/31
Б.Тунгалагтамир: Манай улс устөрөгч эксп...
2023/08/30
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн бар...
2023/08/30
Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүх...
2023/08/30
Хичээл эхэлж байгаатай холбогдуулан 1,32...
2023/08/30
HBO “The Idol” цувралын хоёрдугаар бүлги...
2023/08/30
Ц.Дэлгэрцэцэг ДАШТ-ээс дөрвөн мөнгө, хоё...
2023/08/30