"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадмыг 40 мянган жуулчин үзжээ
2023/08/14

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Их газрын чулуу байгалийн цогцолбор газарт “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам наймдугаар сарын 11, 12-нд болж өндөрлөлөө.

Дундговь аймгийн ЗДТГ, “Норовбанзад” сан хамтран зохион байгуулж буй тус наадмын хүрээнд их дуучин Н.Норовбанзадын нэрэмжит Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн “ Их хүндэтгэл”, Эрдэнэтийн хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчдийн “Эрт урьдын цагт”, Ж.Дорждагвын нэрэмжит ”Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлч хүүхдүүдийн “Нарны хүүхдүүд”, Дундговь аймгийн ардын авьяастнуудын “Өв соёл” отогийн “Нүүдлийн өв соёл” дөрвөн улирлын гэр музей бүхий “Нүүдлийн аялгуу” зэрэг урлагийн тоглолт боллоо. Мөн адууны өв соёлыг сурталчлах “Айрагны амт”, бөх, морь, сур, шагайн “Үндэсний спорт наадгай-Өв соёл”, морин аялал, монгол хоолны шоу, гэрэл зурагчин Э.Мөнхчулууны ”Талд ургасан чулуу” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүд болж өндөрлөжээ.

Их газрын чулуу дахь алдарт уртын дуучин Н.Норовбанзадын гэрэлт хөшөө дээр болсон энэхүү арга хэмжээний үеэр уртын дуучид, морин хуурч, бүжигчдийн нар угтсан товч урлагийн тоглолт болж, энд хуран цугларсан олон нийт нар тосон хурайлах ёслол хийжээ. Энэхүү урлагийн их наадамд 3500 гаруй уртын дуучин, морин хуурчид оролцлоо хэмээн зохион байгуулагчдаас мэдээллсэн байна.

 

 

 

 

 

 

 

 
 
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404