70 сая дагагчтэй Nuseir Yassin Монголын талаарх цуврал контентоо Д.Сүхбаатарын талбайгаас өнөөдөр эхлүүлнэ
6 сарын өмнө

Дэлхийн алдарт контент бүтээгч, Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin Монголд иржээ. 

Цахим орчинд 70 гаруй сая дагагчтай тэрбээр Монгол Улсын талаарх цуврал контентоо Сүхбаатарын талбайгаас өнөөдөр 16:00 цагт эхлүүлэх гэж байгаа аж. 

Уг арга хэмжээнд олон улсын сая сая дагагчтай 20 гаруй контент бүтээгч оролцох бөгөөд Монголыг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байгааг Соёлын Яамнаас мэдээлэв. 

Соёлын сайд Ч.Номин "Дэлхий даяар 70 сая гаруй дагагчидтай Nas компанийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin олон улсын контент бүтээгчдийн Nas Summit арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахаар Чингис Хаан ОУНБ-д өнөөдөр газардлаа.

“Nas Summit-2023” арга хэмжээнд олон улсын сая сая дагагчтай 20 гаруй контент бүтээгчид оролцох бөгөөд Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байна" хэмээн цахим хаягтаа бичжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404