АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас Монгол Улсад $13 саяын нэмэлт санхүүжилт олгохоор болжээ
2023/08/04

Монгол Улсын ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа Олон Улсын Хөгжлийн Агентлагаас /ОУХА/ Монгол Улсад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 13 сая орчим ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэснийг зарлажээ. Энэ нь Монголбанкны ам.долларын өнөөдрийн ханшаар хөрвүүлбэл 45 тэрбум орчим төгрөг болж байна.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг сүүлийн 30 жилийн хугацаанд нийт 377 сая гаруй ам.долларын тусламж туслалцааг Монголын ард иргэдэд үзүүлсэн байна.

Үүнд жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах, цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, ард иргэдийн зудад тэсвэртэй байдлыг хөгжүүлэх зэрэг багтжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404