Их Британид дроноор шуудан зөөж эхэлжээ
2023/08/02
  • Тус дрон нь 6 килограмм хүртэлх ачаа тээвэрлэх чадалтай
  • Дроноор шуудан зөөх ажиллагааг эхний ээлжид гурван сарын хугацаатай хэрэгжүүлнэ
  • Дроноор шуудан зөөх нь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад нөлөөтэй байна гэв

Шотландын Оркни аралд дроноор шуудан зөөх Orkney I-Port ажиллагааг Рояал шуудангийн компани Skyports дроны фирмтэй хамтран эхлүүлжээ. Ингэснээр тус арал дроноор шуудан тээвэрлэх Их Британийн анхны газар болж байна.

Тус ажиллагааг эхний ээлжид гурван сарын турш хэрэгжүүлэх ч Оркни арлын газар зүйн байршил, замын онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор тогтмол үргэлжлүүлж магадгүй гэв.

Шуудан зөөх дрон нь 6 килограмм хүртэлх ачаа тээвэрлэх чадалтай аж. Арлын нутгуудад усан завь, хуваарьт нислэгээр шуудан хүргэхээс дроноор зөөх нь илүү хурдан, найдвартай шийдэл болж байгаа юм байна.

Рояал шуудангийн компани дроноор ачаа зөөх туршилтыг Шотландын арлуудад хэдэн сарын өмнөөс хийжээ. Уг туршилтыг хариуцан явуулсан ажилтан “Дрон нь илүү шуурхай, хүртээлтэйгээс гадна нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад нөлөөтэй байна” хэмээн ярьжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404