Б.Мөнхзаяа Азийн 10 км зайн гүйлтэд хүрэл медаль хүртлээ
7 сарын өмнө

Хөнгөн атлетикийн 25 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод боллоо. Энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох тэмцээнээс Монгол улсын тамирчин Баярцогтын Мөнхзаяа хүрэл медаль хүртлээ.

Тэрээр тэмцээний гурав дахь өдөр болсон эмэгтэйчүүдийн 10 км зайн гүйлтийн уралдаанд 33 минут 24.79 секундэд барианд орсноор Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

Түүний өмнө Японы Момока Кавагүчи 33:18.72, Харүка Кокаи 32:59.36 амжилтаар тус тус барианд орж алт, мөнгөн медалийг хүртсэн.

42 орны баг тамирчид оролцсон Азийн аваргад Япон улс 16 алт, 11 мөнгө, 10 хүрэл медальтай тэргүүлсэн бол Хятад, Энэтхэгийн шигшээ баг удаалсан.

Харин Монголын шигшээ баг нэг хүрэл медальтайгаар Малайз, Пакистаны хамт 17-р байрыг эзлэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404