Тэтгэлэг дансанд нь ороогүй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн анхааралд
2023/07/17

2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд олгох тэтгэлгийг 2023 оны долоодугаар сарын 7-ны өдөр шилжүүлсэн.

Нэр, данс зөрүүтэй, нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын нэгдсэн систем (e-tax)-д бүртгэлгүй 191 төгсөгчийн гүйлгээ хийгдээгүй байна.

Эдгээр суралцагч 2023 оны долоодугаар сарын 20-ны өдрийн дотор өөрийн суралцаж төгссөн политехник коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд мэдээллээ засаж өгнө үү хэмээн БШУЯ мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404