Пригожин хувийн нисдэг тэргээрээ Москвад иржээ
7 сарын өмнө

Хувийн цэргийн компани болох Вагнер ОХУ-д шинэ цэрэг элсүүлж байгаа талаар бид мэдээлсэн. Ерөнхийлөгч Путин хоригдлуудыг зөвхөн Батлан хамгаалах яаманд элсүүлэх хуулийг баталжээ. Ингэснээр Вагнер өмнөх шиг хоригдлуудыг эгнээндээ нэгтгэх боломжгүй болсон байна.

Вагнерийн цэргүүд сард 240 мянган рублийн (9.4 сая төгрөг) цалинтай. Гэрээг зургаан сарын хугацаатай хийдэг байна. Тэднийг Молкино дахь сургалтын баазад сургасны дараа дайны талбар руу илгээдэг аж. 

Вагнерийн удирдагч Пригожин сул чөлөөтэй яваа. Түүнийг Беларусьт очно гэсэн ч мягмар гарагт хувийн нисдэг тэргээрээ Орост очжээ. 

Тус компанийг харьяандаа авахын тулд Оросын Батлан хамгаалах яам Пригожинд хэлэлцээ хийх санал тавьсан. Гэвч хэлэлцээний хугацааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Пригожин Оросын парламентад мэдэгджээ. Иймд тус компанид цаашид ямар нэг санхүүжилт олгохгүй гэдгээ оросын тал мэдэгдсэн. Энэ нь Вагнер цаашид оршин тогтнох, эсэх эргэлзээг төрүүлж байгаа юм. Учир нь Оросын эрх баригчдын мэдээлснээр тус компани 100 хувь Оросын төрөөс санхүүждэг байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404