Улсын 3-р төв эмнэлэг мэс заслын тасгаа бүрэн засварлаж, эмчилгээний хүртээмжээ нэмэгдүүлжээ
7 сарын өмнө

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс засал болон Урологийн тасгийн мэс заслын өрөөнүүдийг засварлаж вакуум буюу орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн агаар сэлгэлт, хийн систем, хагалгааны орчинг ариутган цэвэршүүлэх системтэй боллоо.

ЭМЯ-ны захиалга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн энэхүү ажлын үр дүнд лавлагаа шатлалын мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, эрсдэл буурч, аюулгүй байдал хангагдах бөгөөд мэс заслын нэр төрөл хүнд хавсарсан болон хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний хүртээмжийг  нэмэгдэх боломж өсч байгаа аж.

УГТЭ нь анх 1954 онд 110 ортой Мэс заслын эмнэлэг нэртэй үүд хаалгаа нээснээс хойш эдүгээ 69 дэх жилдээ улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж үзүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404