БУЙР НУУРЫН МӨНГӨЛӨГ ХЭЛТЭГ ЗАГАС ӨВЧИЛЖ ХОРОГДСОН БАЙНА
2023/06/26

БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөх ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ хийв. Хэвлэлийн хуралд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин удирдлага зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр, Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Ганзориг нар мэдээлэл өглөө.

Буйр нуурт умард туйлын цэнгэг усны, сэрүүн бүсийн уулархаг ба тал газрын 10 овгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг.

Эдгээр загаснаас зөвхөн Мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байна. Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүссэн байна.

Нуурын хорогдсон загас ихээр гарсан хэсгээс буюу Долоон од амралт болон Онцгой байдлын амралт орчмын ус хөрснөөс микробиологийн дээж авахад 1 гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар /E.coli/  өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ Staphylococcus aereus  илэрсэн учраас бохирдол ихтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404