“NASA” Сар луу нисэх баг бүрэлдэхүүнээ танилцууллаа
10 сарын өмнө

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ хүн төрөлхтөнийг 50 жилийн дараа дахин Саран дээр буулгахад үнэтэй хувь нэмэр оруулах дөрвөн сансрын нисгэгчээ танилцууллаа.

Сар луу жолоодлогот хөлгөөр нисэх багийн бүрэлдэхүүнд АНУ-ын сансрын нисгэгч Кристина Кох, Виктор Гловер, Рид Уайзман, Канадын сансрын нисгэгч Жереми Хансен нар багтжээ. К.Кох нь ийм даалгаврыг биелүүлэх анхны эмэгтэй сансрын нисгэгч болох бол В.Гловер анхны өнгөт арьст сансрын нисгэгч болно.

Даваа гарагт Техас муж улсын Хьюстон хотноо болсон ёслолын арга хэмжээний үеэр сансрын нисгэгчдийг олон нийтэд танилцуулжээ. Тэд ирэх оны эцсээр юм уу 2025 оны эхээр Сар луу нисэх бөгөөд дэлхийн дагуул газардахгүй хэдий ч тэдний гүйцэтгэх даалгавар дараагийн баг бүрэлдэхүүнийг Саран дээр буулгах нөхцөл бололцоог бүрдүүлэх ажээ.

Сансрын нисгэгчид одооноос эрчимтэй бэлтгэл хийж эхэлнэ. “NASA” энэхүү багаа эмэгтэй болон өнгөт арьстай хүнээр бүрдүүлснээр судалгааны ажилдаа янз бүрийн хүмүүсийг оролцуулах амлалтаа биелүүлж байна. Сар луу хийсэн өмнөх нислэгүүдэд дан цагаан арьст эрчүүд оролцож байсан билээ.  

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404