Сансрын аялал жуулчлалын “Halo space” компани 2025 оноос эхлэн амьдралыг өөрчлөх агаарын бөмбөлгөөр аялуулна. Сансарт хүрэх эл аяллын тасалбар 200 мянган ам.доллар.
Мадридад төвтэй “Halo space” компани нь хүлэмжийн хий огт ялгаруулдаггүй, капсул хэлбэрт агаарын бөмбөлөгөөр арилжааны нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Нэг аялалд нисгэгчээс гадна найман зорчигч явна. Тус компани анхны туршилтын нислэгээ арванхоёрдугаар сард Энэтхэгт үйлдэх гэж байна. Хоёрдугаар ээлжийн туршилтыг 2023 оны эхний хагаст Испаниас үйлдэхээр төлөвлөжээ. Туршилт амжилттай болвол 2025 оноос арилжааны нислэгээ эхлүүлэх бөгөөд дөрвөн тивд нислэгийн баазаа байгуулах аж.
Улмаар 2029 оноос эхлэн жилд 3000 зорчигч аялуулахаар төлөвлөжээ. Тасалбарын үнэ 98-196 мянган ам.долларт хэлбэлзэнэ.
Тус компани өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид одоо байгаа батлагдсан, аюулгүй технологийг ашиглахын тулд сансрын салбарын шилдэг, туршлагатай компаниудтай хамтран ажилласан.
Сансрын аяллын бөмбөлөг нь дэлхийн агаар мандлын хоёр дахь давхарга руу зургаан цагийн аялал хийгээд ирэх аж. Дэлхийн агаар мандлын хоёр дахь давхарга нь дэлхийгээс 35 км зайд очно гэсэн үг юм.
Эх сурвалж: DAILY MAIL