Уулзалт зохион байгууллаа.
2022/02/16
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2022 оны 2 дугаарын сарын 15-нд Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З. Төмөртөмөөгийн санаачлагаар дүүргүүдийн засаг даргын нийгмийн салбарын асуудал хариуцсан орлогч нартай уулзалт зохион байгууллаа.
 
Уг уулзалтанд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө. Ган-Өлзий, Нийслэлийн 9 дүүргийн нийгмийн салбарын асуудал хариуцсан орлогч нар оролцлоо. Уулзалтаар Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл, болон Хүүхдийн хууль зүйн хорооны 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг танилцуулж, 2022 онд Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр хэрхэн ажиллах тухай санал солилцож, шинээр батлагдсан “Хүүхэд хамгааллын” 13 журам, Нийгмийн ажил үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 6949 2021 стандартыг танилцуулан , “НАМС”, “ ЭЙБЛ “, " 108 ", " E-Tuslamj " зэрэг системийг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл солилцлоо.
 
 
 

Эх сурвалж:Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404