Австралид 7 хоногийн зайтай дахин хүчтэй газар хөдлөв
2022/05/27

Австралийн хойд нутаг дэвсгэрт орших Дарвин хотод өнөөдөр /2022.05.27/ 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Нутгийн оршин суугчид 30 секундын турш байшин барилга ганхаж, газар доргиж байгааг мэдэрсэн гэв.

Газар хөдлөлтийн голомт Зүүн Тиморт байсан гэж “GeoScience Australia”-аас мэдэгдлээ. Харин Цаг уурын товчооноос оршин суугчдад цунамигийн аюул байхгүй гэж хэлжээ.

Австралийн алслагдсан арал болох Маккуари арлын ойролцоо ердөө долоохон хоногийн өмнө мөн хүчтэй газар хөдөлж, цунамигийн сэрэмжлүүлэг дуугарсан. Тухайн үед 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд тухайн бүс нутагт байрладаг Антарктидын судалгааны станцыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөжээ.

Шинэ он гарснаас хойш өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд Австралийн эх газарт болсон газар хөдөлсөн. Тодруулбал, баруун Австралийн Артур голын бүс нутагт 4.8 магнитудын газар хөдөлснийг “Wikipedia” хуудас тэмдэглэн үлдээжээ.

Эх сурвалж: DAILY MAIL, WIKIPEDIA

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404