ОХУ-д эзлэгдсэн Украины бүс нутагт рубль ашиглахыг шаардав
2022/05/19

Москвагийн зүгээс Украины өмнөд хэсгийн эзлэгдсэн Херсон хотын иргэдээс рубль, Оросын интернэт сүлжээ ашиглахыг шаардаж байна гэж “BBC” мэдээлэв. Орос Украиныг хоёрдугаар 24-нд түрэмгийлснээс хойш ширүүн мөргөлдөөн болсон. Орос Украины томоохон хотуудыг эзлэх төлөвлөгөөтэй байсан ба одоогоор Херсон хотыг гуравдугаар сарын 2-ноос хойш мэдэлдээ аваад байгаа юм. Тус хотын дарга Игорь Колыхайев оршин суугчдад орос цэргүүдийн тушаалыг аюулгүй байдлын үүднээс дагаж, тулалдахгүй байхыг захижээ.

Херсон хотын оршин суугчид “BBC” агентлагт дөрөвдүгээр сараас хойш Оросын дарангуйлал доор амьдрал хэр хүнд байгаа талаар ярьсан байна. Оросын тал Украины телевиз, интернэт сүлжээ, мөнгөн тэмдэгтийг хориглосон ба зөвхөн Оросын сүлжээ, рубль ашиглахыг шаарддаг аж. Мөн дараагийн дөрвөн сарын хугацаанд Херсон хотыг Оросыг дэмжигч хот болгох төлөвлөгөө боловсруулж байгаа талаар оршин суугчид ярьжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн дөрөвдүгээр сард Орос улс Украины эзлэгдсэн Херсон зэрэг бүс нутагт "хуурамч санал асуулга" явуулж магадгүй гэж анхааруулсан. Тэрбээр мөн “Энэ бол Оросын хийсэн буруу алхам байх нь дамжиггүй. Дипломат  багийн бүх уулзалт зохиомол байсан бөгөөд энэ бол зүгээр л театр юм. Маш муу жүжигчидтэй" гэжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, ALJAZEERA

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404