“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО”, “ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙГ БАЙГУУЛЛАГА БҮР БИЙ БОЛГОЖ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА
2021/02/02

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны арванхоёрдугаар  сарын 03-ны өдрийн 03 тоот тогтоолоор “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл” “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг”, “Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулж ажиллуулах зөвлөмж”-үүд тус тус батлагдсан.

 

Иймд хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж байгуулага бүр Хүүхэд хамгааллын бодлого, дүрэм боловсруулж мөрдөх, эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллахыг уриалж байна.

Одоогоор нийт 4071 төр, хувийн хэвшлийн байгууллага эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллаж байна. Хүүхдийн эрх ихээр зөрчигдөх болсон өнөө цаг үед байгууллагуудын дэргэд “Эцэг эхийн зөвлөл” байгуулж, зөвлөлөөр дамжуулан хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн ажлыг үр дүнтэйгээр зохион байгуулснаар ажилтан албан хаагчдын ажлын бүтээмж өндөрсөж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэмт хэрэг багасах боломжтой юм.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү: Togtool-03.pdf

 

Эх сурвалж:Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404