УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн Фридрих-Эбертийн сантай хамтран ажиллана
2020/10/01

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар өнөөдөр (2020.10.01) Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер Ч.Оюунгэрэл, хөтөлбөрийн ажилтан Б.Сарангуа нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар УИХ-ын Тамгын газар, Фридрих-Эбертийн сантай хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцож, Парламентын судалгааны хүрээлэнтэй судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн суурь судалгааг явуулах шаардлагатай байгааг онцлов.  

Фридрих-Эбертийн сан нь дэлхийн 100 гаруй оронд суурин төлөөлөгчийн газартай бөгөөд хүний эрхийн төлөөх бодлогыг дэмжих, иргэдэд улс төрийн боловсрол олгох, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн ардчиллын үнэт зүйлд хувь нэмрээ оруулахыг зорьдог юм. 

Уулзалтын үр дүнд Парламентын судалгааны хүрээлэн, Фридрих-Эбертийн сантай хамтран тус сангийн харьяа Олон Улсын бодлогын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргадаг олон улсын улс төр, нийгмийн бодлогын асуудлаарх нийтлэлийг орчуулж олон нийтэд түгээх болон төрөл бүрийн хэлэлцүүлэг, сургалтын арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404