УИХ-ын намрын чуулган ирэх пүрэв гарагт нээлтээ хийнэ
2020/09/26

Найм дахь парламентын намрын анхны чуулган ирэх пүрэв гарагт нээлтээ хийнэ.

2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна хэмээн заасан.

Намрын чуулганаар хууль, тогтоолын 112 төслийн жагсаалт бүхий “Монгол УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталсан юм.

Намрын чуулганаар

  • Төрийн нийтийн өмчийн тухай хуулийн төсөл,
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга,
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл,
  • Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 112 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404