HBO “The Idol” цувралын хоёрдугаар бүлгийг хийхгүй гэдгийг мэдэгдэв
2023/08/30
  • Цувралд “The Weeknd”, Жонни Деппийн охин Лили-Рөүз Депп нар гол дүр бүтээсэн
  • Эхний бүлэг зургаан ангитай байсан ч сүүлийн ангийг цуцалсан
  • Үзэгчид цувралыг "хэтэрхий ил тод агуулгатай" хэмээн шүүмжилж байна
  • Канадын дуучин Абель Тесфайе буюу “The Weeknd”-ийн найруулж, гол дүр бүтээсэн “The Idol” цуврал гарсан цагаасаа олон хүний шүүмжлэлд өртсөн. Улмаар HBO студиэс уг цувралын хоёрдугаар бүлгийг хийхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
  • Тус цувралд “The Weeknd”-ээс гадна алдарт жүжигчин Жонни Деппийн охин Лили-Рөүз Депп мөн BLACKPINK хамтлагийн гишүүн Женни нар дүр бүтээсэн юм. Цуврал цацагдаж эхэлсэн цагаас олон хүний шүүмжлэлд өртөж, “Rotten Tomato”-ийн шүүмжлэгчдээс ердөө 19 хувийн үнэлгээ аваад байгаа аж.
  • Хэтэрхий ил тод агуулгатай гэх шүүмжлэлд өртсөн “The Idol” цувралын нэгдүгээр бүлгийн сүүлийн анги цацагдахаас ч өмнө цувралыг цуцалж магадгүй гэх цуурхал тараад байв. Цуврал зургаан ангитай байхаар төлөвлөгдөж байсан ч таван анги гаргаад эхний бүлгийг дуусгасан.
  • HBO-ийн хэвлэлийн төлөөлөгч “Удаан бодсоны эцэст HBO болон продюсерын багийнхан хоёрдугаар бүлгийг хийхгүй байхаар шийдлээ. Цувралд оролцсон жүжигчид, багийнхандаа талархаж байна” хэмээн мэдэгдэв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404