Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын хөрөнгийн зах зээлээс 10 тэрбум ам.доллар эргүүлэн татаад байна.
2023/08/29

Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг бүрдүүлнэ гэсэн төсөөлөлтэй байсан БНХАУ-ын эдийн засаг сүүлийн саруудад огцом удааширч байгаа нь олон улсын зах зээлд аюулын дохио хангинуулж байна. Барилгын материалаас эхлээд электрон бараа хүртэлх бүх зүйлийг БНХАУ-аас импортолж буй бодлого боловсруулагчдын хувьд эдийн засгийн хүндхэн сорилтод бэлтгэж эхлээд байна.

Сүүлийн байдлаар олон улсын хөрөнгө оруулагчид БНХАУ-ын хөрөнгийн зах зээлээс хэдийн 10 гаруй тэрбум ам.доллар буцаан татаад байна. Хямралд ороод буй хөрөнгийн зах зээлдээ хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах төлөвлөгөөт арга хэмжээний хүрээнд БНХАУ 2008 оноос хойш анх удаа хувьцааны арилжааны тэмдэгтийн хураамжаа бууруулжээ.

Эрэлт цар тахлын үеийн дээд түвшнээсээ буурсантай зэрэгцэн БНХАУ-ын импортын бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 сарын есөд нь уналттай байлаа. Ази, Африк, Хойд Америкаас авах импортын барааны үнэ долоодугаар сард бүгд өмнөх оны мөн үеэсээ бууралттай байсан бөгөөд тэр дундаа Ази, Африкийн импортын бараа үнэ оны эхний долоон сард 14 хувиар буурчээ.

Харин БНХАУ-ыг чиглэсэн төмрийн хүдэр, зэсийн хүдэр зэрэг түүхий эдийн биет хэмжээ харьцангуй тэсвэртэй хэвээр байгаа аж. Хэдий тийм боловч эдийн засгийн удаашрал цаашид үргэлжилбэл тээвэрлэлт, нийлүүлэлт суларч, улмаар Ази, Австралийн олборлогчдод нөлөөлөхөөр байна.

Тус улсын үйлчилгээний үнийн индекс сүүлийн 10 сарын турш тасралтгүй агшсан байгаа нь экспортын бараа бүтээгдэхүүний үнэ нь мөн уналттай байгааг харуулж байна. Энэ нь өндөр инфляцтай тэмцэж буй дэлхийн бусад орнуудад сайн мэдээ болохын зэрэгцээ газрын тосны үнийн өсөлт эрчимжих магадлал дагаад багасна гэсэн үг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404