Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
2023/07/12
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.
“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
- 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, Хантайшир зурхайн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Сэнгийн Сүрэнжавт “Улсын мэргэн” цол,
- 40 сумнаас 37 сум онож 2 дугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Дорнод аймгийн харваачдын холбооны харваач, аймгийн гарамгай харваач, спортын мастер Мэлсийн Бат-Оршиход “Улсын гарамгай харваач” цол,
- 40 сумнаас 36 сум онож 3 дугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, “Халиун өндөр” багийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Ойдовын Сүхбаатарт “Улсын гоц харваач” цол,
- 40 сумнаас 36 сум онож 4 дүгээр байр эзэлсэн, Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Үндэсний сурын эрч” клубын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Болдбаатарын Ганбаатарт “Улсын онч харваач” цол,
- 40 сумнаас 36 сум онож 5 дугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул, “Хас буу” сурын холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Борын Зоригтбаатарт “Улсын тод харваач” цол.


ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
- 40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, “Цахиур” багийн харваач Монгол Улсын мэргэн, спортын мастер Өрнөхийн Хатанболорт “Улсын даян мэргэн” цол,
- 40 сумнаас 37 сум онож 4 дүгээр байр эзэлсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, Өвөрхангай аймгийн “Их Монголын харвуул” харваачдын нэгдсэн холбооны “Их Өв” клубын харваач, аймгийн тод харваач, спортын дэд мастер Энхболдын Биндэръяад “Улсын онч харваач” цол,
- 40 сумнаас 37 сум онож 5 дугаар байр эзэлсэн Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, аймгийн гарамгай харваач, спортын мастер Дашнямын Гэрэлмаад “Улсын тод харваач” цол тус тус олгов.



Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
2024/11/29
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
2024/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
2024/11/29
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
2024/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
2024/11/26
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
2024/11/26
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
2024/11/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
2024/11/25
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
2024/11/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
2024/11/20
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
2024/11/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2024/11/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/10
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2024/11/04
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2024/11/03
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2024/11/03
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2024/11/02
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2024/11/02
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2024/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2024/11/02
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2024/11/02
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2024/11/02
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2024/11/02
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2024/11/01
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2024/10/30
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2024/10/30
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2024/10/29

