Өнгөрсөн шөнө Мөнгөнморьт сумын нутагт “Toyota Crown” маркийн автомашин онхолдож, 2 хүн нас баржээ
2023/07/12
Төв аймгийн Мөнгөнморьт сум Баруун бүрхийн даваа гэх газарт 2023 оны долдугаар сарын 12-ны шөнө 02:00 цагийн үед "Toyota Crown" маркийн автомашин онхолджээ.
Үүний улмаас жолооч, зорчигч хоёр хүний амь нас хохирч, зорчигч хоёр хүн гэмтсэн зам тээврийн осол бүртгэгдсэнийг Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Сэрэмжлүүлэг
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх.
- Таны зорчиж явах тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол Та өөрийн болон бусад хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс шаардлага тавьж, замын хөдөлгөөнд оролцох үйлдлийг таслан зогсоох.
- Жолооч ядарсан үед, эсхүл хүний бие махбодын анхаарал хэт сулардаг, нойрмоглог, үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар авто машин барихаас татгалзаж, эрсдэлийг зөв тооцож амрах.
- Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөл байдалд зөв тохируулан, хурд хэтрүүлэхгүй, яарахгүй анхаарал болгоомжтой зорчих. Та уралдаанд оролцоогүй, хэт хурдан явж ирэв үү гэж биш “Сайн явж ирэв үү” гэж асуудаг.
- Жолоочийн анхаарлыг сарниулах гар утас, дүрст бичлэг хэрэглэхгүй байх. Нэг секунд анхаарал сарнихад 10 метрээс дээш газрыг туулчихсан байдаг гэдгийн анхаар.
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж байх. Үүнд: Тоормос, гэрэл дохио, дугуй, хөдөлгөөн үйлдэхэд эрсдэл учирч болзошгүй бусад гэмтэл бий эсэх. /Муу дугуйтай бол зуны улиралд явдал дундаа бууддаг, гол ус, тогтсон шавар, усаар гарсан тохиолдолд тоормос мууддаг гэдгийн анхаар.
- Хөдөлгөөн үйлдэхээс өмнө тээврийн хэрэгслийн эргэн тойрныг бүрэн шалгаж хэвших. Үүнд: бага насны хүүхэд машины ард, урд талд нуугдаж тоглож байгаа эсэх, ялангуяа хөдөө орон нутгийн бага насны хүүхэд машин сонирхох, сүүдэр бараадах, тэр бүр авто машинтай ойр байдаггүй тул хотоос ирсэн машины эргэн тойронд сонирхох, тоглох эрсдэл өндөр тул анхаарах.
- Хөдөө орон нутагт зорчих замын эвдрэл, гэмтэл, үер ус, замын саад тотгор эрсдэлийн нөхцөл байдлыг урьдчилан тооцох, зөв сонгох. Заримдаа тойруу ч гэсэн эрсдэл багатай замыг “Цагааг зам” гэдэг дээ. Ийм зам сонгосон нь дээр.
- Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, сурч дадлагажаагүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх. Замын хөдөлгөөний дүрэм бол Дураар аашлах тоглоомын дүрэм биш Амьдралын дүрэм буюу амьд явах, эрүүл явах дүрэм гэдгийг ямагт санаж явах.
- Олноороо хөөрч баярлаж явахдаа авто машины цонхоор биеэр ил гарах гэх мэт зориулалт бус үйлдэл нь “Олон хавар нэгэндээ” гэдгийн адил хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэнэтийн үхэл дагуулж болзошгүйг анхаар.
- Зориулалтын бүсийг жолоочоос гадна, урд, ард сууж яваа зорчигч мөн зүүж явах нь аминд өлзийтэйг сана.
- Бага насны хүүхдийг зориулалтын суудалд ард талд бэхэлж суулгах заавартай. Ихэнх тохиолдолд жолоочийн хажууд бага насны хүүхдийг тэвэрч, мөн цонх онгойлгож явах нь гэнэт осолд тухайн хүүхэд хамгийн түрүүн шидэгддэг тохиолдол амьдралд их байгааг анхаар. Зэрэг замын хөдөлгөөний бүхий л дүрмийг амьдралын дүрэм болгож хэвшээрэй.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
1 сарын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
1 сарын өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
1 сарын өмнө
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
1 сарын өмнө
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
1 сарын өмнө
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
1 сарын өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
2 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2 сарын өмнө
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2 сарын өмнө
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2 сарын өмнө
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2 сарын өмнө
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2 сарын өмнө
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2 сарын өмнө
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2 сарын өмнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2 сарын өмнө
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2 сарын өмнө
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2 сарын өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2 сарын өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2 сарын өмнө