“Анхаарал хариуцлага эрсдэлгүй орчин аян”
2022/07/20
Нийслэлийн засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Үер усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай“ А/778 тоот захирамжийн дагуу “Анхаарал хариуцлага эрсдэлгүй орчин аян”-ы хүрээнд 2022 оны 07 дугаар сарын 9,10, 16,17 өдрүүдэд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон 8-н Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн нийт 21-н албан хаагч Туул голын эрэг дагуух 7-н чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэн ажилласан.
 
Энэ хугацаанд нийт 1242 иргэнд буюу 971 том хүн, 271 хүүхдэд сэрэмжлүүлэг, зөвлөгөө, анхааруулга өгч Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх заавар бүхий тараах материал 725 ширхэгийг тарааr ажилласан.
 

Эх сурвалж:Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404