Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морь унаж уралдах уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах зорилгоор “Хүй долоон худаг”-т 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны өдрүүдэд 09:00-22:00 цагийн хооронд уралдаанч хүүхдийн бүртгэлийн ажлыг зохион байгуулна.
Эрхэм уяач та хурдан морь унаж уралдах уралдаанч хүүхдээ заавал бүртгүүлээрэй.
Бүртгэхэд тавигдах шаардлага:
- Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
- Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
- Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
- Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
- Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР