“Мөрөөдлийн арал” төсөл
2022/09/16
“Мөрөөдлийн арал” төсөл
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар " Даймонд майнд "хүүхэд хөгжлийн академитай хамтран "Мөрөөдлийн арал" төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургалтын системд тусгагдаагүй амьдралд нэн шаардлагатай чадваруудыг сургах, орчин үеийн мэдлэг, ур чадваруудыг эзэмшсэн дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц Монгол Хүнийг бэлтгэх зорилготой байсан бөгөөд давхацсан тоогоор тус сургуулийн 700 гаруй сурагч хамрагдсан байна.
Төслөөр дамжуулан үе тэнгийнхний дээрэлхэлт, цахим хэрэглээ, цаг төлөвлөлт сургалтууд мөн өсвөр насныханд зориулсан хувь хүний хөгжлийн “Дайманд майнд -1” хөтөлбөр түүнчлэн зорилтот бүлэг буюу 9-12-р ангийн сурагчдад бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө сургалтуудыг 1 сарын хугацаанд үзүүлсэн байна.
Бидний ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хамтдаа нэгдэн ажилласан “Дайманд майнд” хүүхэд хөгжлийн академи,
Нийслэлийн боловсролын газар,
Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар,
Чингэлтэй дүүргийн хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс,
Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн хамт олон та бүхэндээ маш их баярлалаа
 
 

Эх сурвалж:Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404