Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ангийн дарга нарыг чадавхжуулах сургалтыг “Манлайлах ур чадвар, удирдлагын сэтгэлзүй” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Ангийн дарга нараар дамжуулан бусад хүүхдүүдэд нөлөөлж анги хамт олноор нь чадавхжуулах нь энэхүү сургалтын гол зорилго юм. Сургалтыг 5 дугаар сарын 9-ний өдрөөс 20-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд цаашдаа жил бүр уламжлал болгон зохиогдох үр дүнтэй хөтөлбөр юм. Өмнөх жилийн хувьд цар тахлын улмаас цахимаар зохиогдсон бол энэ жил дүүрэг бүр дээр очиж сургалт, лекцийг орсноороо онцлогтой боллоо. Сургалтад 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 8-11-р ангийн нийт 1049 ангийн дарга нар хамрагдлаа.
Эх сурвалж:Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар