Петербургийн чуулга уулзалтад 40 гаруй улс албан ёсны төлөөлөгчдөө илгээнэ
2022/06/16
Энэ жил дэлхий 40 гаруй улс Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад албан ёсны төлөөлөгчдөө илгээнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлжээ. "Объектив шалтгааны улмаас Санкт-Петербургт хүрэлцэн ирэх хэцүү байгаа хэдий ч нэлээд олон тооны зочид, төлөөлөгчид ирэх төлөвтэй байна. Дэлхийн 40 гаруй орноос өндөр албан тушаалын төлөөлөгчид, засгийн газрын албан ёсны төлөөлөгчид ирнэ гэж бид хүлээж байна" гэж Ушаков хэлсэн байна.
Тэрбээр нэмж хэлэхдээ, "Армени, Казахстаны төлөөлөгчдийг эдгээр улсын Ерөнхийлөгч нар тэргүүлнэ, чуулга уулзалтад мөн "дэд ерөнхийлөгч, шадар сайд, сайд, мужийн захирагч, Сенатын гишүүд тэргүүтэй олон тооны төлөөлөгч" оролцоно" гэв.
Санкт-Петербургт мөн Байгалийн хий экспортлогч орнуудын форум (GECF), Дэлхийн нүүрсний ассоциаци, Төв Африкийн орнуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ), Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Евразийн эдийн засгийн комисс, Евразийн хөгжлийн банк зэрэг олон улсын тэргүүлэх байгууллага, нийгэмлэгүүдийн удирдлагууд хүрэлцэн ирнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах хэлжээ. Урьдчилсан мэдээллээр ОХУ-аас 1244 компани, гадаадын 265 компани чуулга уулзалтад оролцоно гэдгээ баталсан гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXV чуулга уулзалт 2022 оны зургаадугаар сарын 15-18-ны өдрүүдэд болно.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
2024/11/29
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
2024/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
2024/11/29
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
2024/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
2024/11/26
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
2024/11/26
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
2024/11/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
2024/11/25
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
2024/11/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
2024/11/20
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
2024/11/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2024/11/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/10
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2024/11/04
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2024/11/03
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2024/11/03
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2024/11/02
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2024/11/02
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2024/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2024/11/02
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2024/11/02
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2024/11/02
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2024/11/02
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2024/11/01
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2024/10/30
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2024/10/30
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2024/10/29