Г.Занданшатар: Монгол Улс чухал гуравдагч хөрш болох Энэтхэг Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг
2022/06/16
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улс дахь Монгол Улсын Соёлын элч Мухит Чоухан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс өөрийн чухал гуравдагч хөрш болох Энэтхэг Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг, тэр дундаа соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын хэлхээ холбоотой болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв.
Соёлын элч ноён Мухит Чоухан Монгол Улсын Их Хурлын даргын 2021 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн айлчлалын үр дүнд манай хоёр улсын соёлын харилцааг улам бэхжүүлэхээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон. Энэ хүрээнд Монгол Улсад зочлох хугацаанд Бурхан багшийн их дүйчэн өдөр ариун чандар эрдэнийн ринсрэлийг Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залах ёслол, Монгол, Энэтхэгийн орчин үеийн харилцааны бат бэх суурийг тавилцахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Кушок Бакула Ринбүүчи”-гийн нэрэмжит шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслолд тус тус оролцлоо, мөн өнөөдөр Фантастик продакшны уран бүтээлчидтэй уулзаж, кино урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар чухал уулзалт болсон гэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Мухит Чоуханыг Соёлын элчээр томилогдох урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлээд “Болливуд”-тай кино урлагийн салбарын хамтын ажиллагаагаа эхлүүлэх, тус студийн зарим киноны зураг авалтыг Монголд хийх санал гаргаж байсан нь биеллээ олж байгаад баяртай байна.
Бид Улсын Их Хурлаар Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгохоор хуульчилсан гэв.
Талууд соёл урлагийн хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд гаргах нь чухал гэдэгт санал нэгдлээ
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
2024/11/29
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
2024/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
2024/11/29
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
2024/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
2024/11/26
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
2024/11/26
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
2024/11/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
2024/11/25
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
2024/11/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
2024/11/20
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
2024/11/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2024/11/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/10
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2024/11/04
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2024/11/03
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2024/11/03
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2024/11/02
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2024/11/02
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2024/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2024/11/02
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2024/11/02
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2024/11/02
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2024/11/02
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2024/11/01
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2024/10/30
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2024/10/30
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2024/10/29