ОХУ-ЫН КРАСНОЯРСКИЙН ХЯЗГААРЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2022/06/09
Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаар мужийн Эрүүлийг хамгаалах яамны Орлогч сайд хатагтай Анна Евгеньевна Москвина тэргүүтэй тус мужийн эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзлаа.
.jpg)
Хатагтай Москвина газар нутаг болоод хүн амын тоо зэргээр Монгол Улстай ойролцоо болохын хувьд Красноярскийн хязгаар мужийн Эрүүлийг хамгаалах яамны зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгах, уушги, зүрх судлал болон бусад чиглэлээр хамтран ажиллах, түүнчлэн тус мужийн Анагаах ухааны их сургуульд эмнэлгийн мэргэжилтнийг төгсөлтийн дараах давтан сургалтад хамруулах, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан хурал семинар зохион байгуулах зэргээр харилцан туршлага мэдлэг солилцох хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар танилцуулав.
.jpg)
Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Крансноярскийн хязгаар мужийн Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд тэргүүтэй тус мужийн тэргүүлэх зэргийн эмнэлэг, анагаах ухааны их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, эрүүл мэндийн салбарт Монгол Улс ОХУ-тай хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Эрүүлийг хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээр болон бусад баримт бичгийн хүрээнд монголын эмч мэргэжилтнүүдийг ОХУ-д богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулдаг хийгээд хоёр улсын хилийн дагуух нутаг дэвсгэрт хүн, малын халдварт өвчний тандалтын чиглэлээр, ялангуяа тарваган тахлыг эсэргүүцэх чиглэлээр холбогдох эрүүл мэндийн байгууллагууд идэвхтэй хамтран ажилладаг талаар танилцуулав.
.jpg)
Уулзалтаар ОХУ-ын Красноярскийн хязгаар мужийн эрүүл мэндийн байгууллагуудыг Монгол Улсын холбогдох эрүүл мэндийн байгууллагуудтай ажил хэргийн шууд хэлхээ холбоо тогтоох, хамтран ажиллах санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Красноярскийн хязгаар мужийн төлөөлөгчид энэ удаагийн ажлын айлчлалын үеэрээ Эрүүл мэндийн яамны харьяа Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд тус тус зочлох юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
2024/11/29
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
2024/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
2024/11/29
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
2024/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
2024/11/26
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
2024/11/26
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
2024/11/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
2024/11/25
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
2024/11/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
2024/11/20
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
2024/11/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2024/11/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/10
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2024/11/04
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2024/11/03
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2024/11/03
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2024/11/02
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2024/11/02
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2024/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2024/11/02
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2024/11/02
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2024/11/02
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2024/11/02
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2024/11/01
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2024/10/30
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2024/10/30
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2024/10/29