“Яг түүн шиг-2022” шоуны 5-р дугаарт тайз, дэлгэцийн шилдэг бүтээлийн дуунууд эгшиглэлээ. Нэвтрүүлгийг Дижиталын Эрка Оскарын шагналт “Загалмайлсан эцэг” киноны дуугаар эхлүүлсэн. Өмнөх дугаарын ялагч Баярмаа “Чикаго” мюзиклийн Velma Kelly-ийн дүрийг бүтээж, жүжигчний ур чадвараа баталлаа.
Харин Гавьяат жүжигчин Уянга “Сувдан эрэг” киноны дуу, реппер Баянаа “Тунгалаг тамир”-ын “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулж, уртын дуугаар өөрийгөө сорьсон юм. Зоригтод оногдсон даалгавар “Эхнэрийн урхи” киноны дууг Үн Жэгийн дүрээр дуулах байв.
“Битва за Севастополь” киноны “Кукушка” хэмээх алдарт бүтээлийг Полина Гагаринагийн дүрд хувиран дуулах даалгаврыг Наран Гавьяат амжилттай биелүүллээ. Залуу дуучин Мишээл Celine Dion-ы дүрд хувирч, цэнхэр далайн гүнд орших хайрын түүхийг үзэгчдэд мэдрүүлсэн. Харин Чойжоо “Singing in the rain”-ийг бороонд бүжиглэж дуулсан юм.
ИНГЭЭД ДУРСАМЖ, ДУРТГАЛААР АЯЛУУЛСАН ӨНӨӨДРИЙН ДУГААРЫН ЯЛАГЧ ТАНЫ ХУВЬД ХЭН БАЙСАН БЭ?
(Нийт санал: 2824)
|