Энэ бямба гарагт буюу тавдугаар сарын 28-ны өдөр олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” болно.
Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм. Марафоны зохион байгуулалтын талаар өмнө нь мэдээлсэн бол энэ удаад гүйлтийн маршрутыг хүргэж байна.
5000 м: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай - Төв шуудан - Энхтайваны өргөн чөлөө - Цэцэг төв - Зоос гоёл - МУИС - Бээжингийн гудамж - Чингис зочид буудал - Бөхийн өргөө - Энхтайваны өргөн чөлөө - СЭЗИС - МУБИС - Дуурь бүжгийн эрдмийн театр – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/
10.000 м: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннел /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС - Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/
Хагас марафон: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннел /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – 103 - Элчингийн гудамж – Япон улсын ЭСЯ – Шангрила зочид буудал – Баянгол зочид буудлын уулзвал – Драмын театр – Сөүлийн гудамж – /10 км-ийн замыг 2 тойроод барианд орохдоо/ - МУБИС – 103 - Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/
Бүтэн марафон: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннель /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – 103 - Элчингийн гудамж – Япон улсын ЭСЯ – Шангрила зочид буудал – Баянгол зочид буудлын уулзвал – Драмын театр – Сөүлийн гудамж – /10 км-ийн замыг 4 тойроод барианд орохдоо/ - МУБИС – 103 - Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/
10 км, 21 км, 42 км-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн программд оруулах шаардлагатай тул эдгээр зайнд оролцогчдыг тавдугаар сарын 27-ныг хүртэл бүртгэж, бүртгэлийг хаана.
Барианд орсон бүх тамирчныг дурсгалын медаль өргөмжлөлөөр урамшуулна
Марафон гүйлтийн 10 км, хагас буюу бүтэн марафоны 21095м, 42195м зайд гүйж эхний 1-10 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана. Мөн барианд орсон бүх тамирчныг дурсгалын медаль өргөмжлөлөөр урамшуулах юм. 5000 м зайд гүйх 12-17 насны ангилалд эхний 1-8 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана. Марафон гүйлтийн олон улсын тэмцээний үеэр нийтийн тээврийн хэрэгслийн төлөвлөлт зохицуулалтыг ЭНД дарж үзнэ үү.
“УЛААНБААТАР МАРАФОН – 2022” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ХӨТӨЛБӨР
Хугацаа 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр (Баасан) |
|
17.00 |
“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн техникийн зөвлөгөөн |
2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр (Бямба) |
|
09:00-09:30 |
Урлагийн тоглолт |
09:30-09:50 |
“Улаанбаатар Марафон-2022” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа |
09:50:10:00 |
“Улаанбаатар марафон”-д оролцож байгаа нэр хүндтэй тамирчдыг танилцуулж, гарааны шугамд урина. |
10:00-10:20 |
Гарааны дохионы буудлагаар Элит гараа буюу 42195, 21095м 10000м-ийн зайн гүйгчид гараанаас гарна. |
10:30-10:40 |
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 5000 м-ийн зайн 12-17 насны ангиллын гүйгчдийн гараа гарна. |
10:40-11:00 |
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 5000 метрийн 18-аас дээш насны ангиллын гүйгчдийн гараа гаргана. |
10:30-16.00 |
Гүйлтийн тамирчдыг барианд барих ажиллагаа явагдана. |