Хүүхэд багачуудын маань хамгийн их хүсэн хүлээдэг зун цаг хаяанд ирж зугаатай, зуслантай өдрүүд эхлэхэд тун ч ойрхон байна. Хүн болгоны хүүхэд насны хамгийн гэгээн, хамгийн нандин дурсамжуудын нэг бол хүүхдийн зуслан дахь адал явдал, хөгжилтэй хөгжөөнтэй цаг мөч байдаг. Та магадгүй хүүхдийнхээ тэр л сайхан цаг мөчийг өнгөрүүлэх найдвартай, өвөрмөц, сонирхолтой аялалыг хайж байгаа бол танд туслах дараах мэдээллийг бид бэлтгэлээ.
1. Нарс
Зуныг зугаатай, зуслантай өнгөрүүлцгээе уриатайгаар Нарс зуслан амрагч хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангажээ. Нарс зуслангын хамт олон амрагч хүүхдүүддээ зориулан англи хэлний мэдлэг олгох тусгай хөтөлбөр бэлдсэн байна. Тус хөтөлбөрт хамрагдсанаар 200 ба түүнээс дээш үгийн сан, үсэг үсгийн нийлэмжүүдийг судлан зөв унших, зөв дуудлага суух боломжтой. Мөн дээрээс нь хананд авиралт, өөрсдийн гараар цорын ганц загварлаг хувцас хийж өмсөх гээд олон олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Нарс хүүхдийн зусланд амрах нэгдүгээр ээлж 2022 оны 6 сарын 11-нээс эхэлнэ.
Төлбөр: Бага анги - 50 000/хоногийн/
Дунд анги – 55 000/хоногийн/
Ахлах анги – 60 000/хоногийн/
Мөн найзуудаараа болон анги хамт олноороо амравал тусгай хөнгөлөлттэй гэнэ шүү. Байнгын амрагч хүүхдүүд маань тус хөнгөлөлтийг эдлэх боломжтой.
2.Сансар зуслан
Зуныг зугаатай өнгөрүүлэх бас нэгэн сонголт бол амрагч хүүхдүүдийнхээ хайр, хүндлэлийг хүлээсэн Сансар зуслан. Уг зуслан нь ууланд авирах, нум сум харвах, төрөл бүрийн оньсон тоглоомуудыг сорьж үзэх харанхуй өртөө гэх мэт сонирхолтой аялал ч мөн төлөвлөжээ. Чадварлаг багш найрсаг хамт олон бүхий Сансар зуслангийн 2022 оны I ээлж 6 сарын 4-нөөс эхэлнэ.
Төлбөр: 350 000
3.Мөрөөдөл зуслан
Мөрөөдөл зуслан нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг үзэсгэлэнт хөндийд оршдог. Төрөл бүрийн ургамал ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт сайхан байгалаас ойт хээрийн ургамал, амьтны гайхамшигт зохицлыг сонирхон үзэж болно.
Мэргэжлийн ур чадвартай гадаад, монгол багш нар хамтран хаврын ээлжний амрагч хүүхдүүдээ хүлээж авсаар байна. Үргэлжлүүлээд 7-17 насны хүүхдүүдэд зориулсан сонирхолтой хөтөлбөртэйгээр зуны ээлжээ эхлүүлхээр бэлтгэж байна.
Төлбөр: 5 хоног 250 000
7 хоног 350 000
4.Цагаан нуга зуслан
Ээлж бүр нь өөр өөрийн гэсэн онцлогтой Цагаан нуга зуслан нь 2022 оны зуны ээлжийн амрагч хүүхдүүдээ хүлээж авахаар бэлтгэж байна. Туршлагатай удирдлагын баг, мэргэжлийн эмч, эрүүл ахуйч, чадварлаг бүлгийн ахлагч бүхий баг хамт олноор энэ зуслан бүрдэнэ. Тус зуслан экологийн цэвэр хүнс, гүний цэнгэг устай байгалийн сайханд амралт, чөлөөт цагаа үр бүтээлтэй, боловсон өнгөрүүлэх сонирхолтой хүүхэд залуучуудын хэдийнэ танил болжээ.
Төлбөр: Бага анги - 50 000/хоногийн/
Дунд анги – 55 000/хоногийн/
Ахлах анги – 60 000/хоногийн/
5. Олон Улсын Найрамдал зуслан
Хүүхдийн гүрэнт улс гэгддэг Найрамдал зуслан нь хэдийнээ хүүхэд залуусын хамгийн нандин дурсамжинд багтдаг билээ. Тэгвэл Найрамдал зуслан нь энэ жил дахин хүүхэд байгачууддаа хэзээ ч мартагдашгүй нандин дурсамжийг бий болгох зуны ээлжний хувиараа 5 сарын 4-ний өдөр гаргасан байна.
Тус зуслангийн нэгдүгээр ээлж 6 сарын 3-ны өдөр эхлэх бөгөөд нэгдүгээр ээлжийн бүртгэл хэдийнээ хаагджээ. Харин бусад ээлжийн бүртгэл хэвийн явагдаж байна.