ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙН /ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS6751:2019/ СТАНДАРТЫГ ХАНГУУЛАХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2022/04/18
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.4, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн 2022 оны ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 01/82 тоот удирдамж, Хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлага MNS6751:2019 стандартын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбайн бүрэн бүтэн байдал, хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн хэлтэстэй хамтран 2022 оны 02 сарын 15-ны өдрөөс 03 сарын 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Орон сууц, гэр хорооллын дунд байрлах 973 тоглоомын талбайн стандартын хяналт шалгалт хийснээс шаардлага хангасан 431, шаардлага хангаагүй 385, солих, сайжруулах шаардлагатай 157 тоглоомын талбай байна.
Хяналт шалгалтаар:
1. Хүүхдийн тоглоомын талбайн тоглоомууд эвдрэл ихтэй, зориулалтын зөөлөн дэвсгэргүй, хашаа хайс нь эвдэрсэн, эсвэл машин замаас тусгаарлаагүй, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээ хийгдээгүй, талбайн хувьд бага, ашиглалтаас гарсан хуучин эвдэрхий тоглоомоо хураан аваагүй, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал хийгддэггүй;
2. СӨХ-гүй байрнууд нь гадна орчны цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, хог ихтэй;
3. Хүүхдийн тоглоомын талбай хогийн цэгтэй ойрхон, машин замаас тусгаарлагдаагүй, орчны бохирдол ихтэй. Саравчинд согтуу, тэнэмэл иргэд цугларч оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг;
4. Гэрэлтүүлэг муу, камер хангалтгүй;
5. Нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбайн орчимд тэжээвэр амьтан (нохой)-ны ялгадас их буюу орчныг бохирдуулдаг;
6. Тоглоомын талбайн 20-оос багагүй хувьд ногоон байгууламж байхгүй;
7. Хүүхдийн тоглоомын талбайн гадаргуу нь зориулалтын бус буюу хөвсгөр, резин, элс, голын хайрга, хиймэл зүлэг зэргийг талбайн гадаргууд хэрэглээгүй;
8. Хариуцах, хяналт тавих байгууллага тодорхой бус /ялангуяа гэр хорооллын дунд байрладаг тоглоомын талбайд/ Хүүхдийн тоглоомын талбайд мэдээлэх тэмдэг байхгүй зэрэг нь Монгол Улсын Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий стандарт MNS 6751:2019 шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.
Иймд хүүхдийн тоглоомын талбайг эзэмшигч, хариуцагч нарт зохих шатны байгууллагуудад хүүхдийн тоглоомын талбайн /MNS6751:2019/ стандартын хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн тоглоомын талбайн ашиглалт, хяналт хамгаалал, сайжруулалт, хүүхдийн эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр хүүхдийн эрхийн улсын байцаагчийн зөвлөмж, шаардлагыг хүргүүлэн ажиллалаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
2024/11/29
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
2024/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
2024/11/29
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
2024/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
2024/11/26
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
2024/11/26
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
2024/11/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
2024/11/25
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
2024/11/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
2024/11/20
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
2024/11/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2024/11/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/10
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2024/11/04
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2024/11/03
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2024/11/03
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2024/11/02
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2024/11/02
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2024/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2024/11/02
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2024/11/02
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2024/11/02
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2024/11/02
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2024/11/01
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2024/10/30
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2024/10/30
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2024/10/29