3-4 настай хүүхэд тань энгийн өгүүлбэр ойлгохгүй байвал эмчид хандаарай
2022/04/09
ЭЭЖ, ААВ ТА 3-4 НАСТАЙ ХҮҮХДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?
- “Болно”, “болохгүй” гэдэг энгийн дүрмийг ойлгуулж дахин давтан хоногшуулах
- Хүүхдийг ширээнд суулган өөрийн хоолны хэрэгслээр хооллох нөхцөлийг бүрдүүлж, шахахгүй, яаруулахгүй байх, сайн зажилж идүүлэх
- Хүүхэдтэй цуг ном үзэж, зураг харж ярилцах
- Хүүхдэд үлгэр ярьж, шүлэг уншиж, дуу дуулж өгөх
- Хүүхдийг сонсож, асуултад нь хариулах
- Хийсвэрлэн сэтгэх, жүжиглэх тоглоом, угсрах, эсвэл зурахад нь хэрэгцээтэй зүйлсийг өгөх, чиглүүлэх
- Эерэг үйлдлийг магтаж, болох болохгүй зүйлийн хязгаарыг тогтоож өгөх
- Хүүхдийг эргэн тойрондоо эмх цэгцтэй цэвэр байхад үлгэр дуурайл үзүүлж хамтран тоглоом, эд зүйлийг хураах, цэгцлэх дадал болгох
- Бусад хүүхэдтэй тоглох боломж олгох
- Шүд, нүүр, гараа угааж буйг байнга ажиглан, даган дуурайлган хийлгэж засаж залруулж, урамшуулж байх
ТАНЫ ХҮҮХДЭД ДАРААХ ШИНЖ БАЙДАЛ ИЛЭРВЭЛ ЭМЧ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ ХАНДАНА УУ?
- Тоглох, хоол идэх дур сонирхолгүй байх
- Байн байн унах
- Жижиг эд зүйлсийг барихдаа хүндрэлтэй байх
- Энгийн өгүүлбэрийг ойлгохгүй байх
- Үг холбож ярьж чадахгүй байх
ЭЭЖ, ААВ ТА 4-5 НАСТАЙ ХҮҮХДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?
- Хүүхдээ сонсож, тэдний асуултад хариулах, сэдэлжүүлж харилцан ярилцах
- Хүүхэдтэй тоглож, тэднээр зураг болон үйл явдлын талаар яриулах, яриаг дэмжих
- Сэтгэн бодох тоглоом, угсрах, зураг зурахад нь орон зай, цаг хугацаа, хэрэглэгдэхүүн, орчин нөхцөлөөр хангах
- Эерэг үйлдлийг магтаж, аливаа эд юмс хэм хэмжээтэй гэдгийг ойлгуулах
- Өдөр бүр илж, үнсэж хайрлаж, магтаж урамшуулж сэтгэлийг нь сайхан байлгах
- Хүүхэд өөрөө аливаа зүйлийг бие даан хийж шийдвэр гаргаж байгааг дэмжих
ТАНЫ ХҮҮХДЭД ДАРААХ ШИНЖ БАЙДАЛ ИЛЭРВЭЛ ЭМЧ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ ХАНДАНА УУ?
- Хүүхдүүдийн тоглоомоос гадуурхагдаж найз нөхөдтэй болж чадахгүй байх
- Бусадтай тоглож байх үед айдас, уур хилэн, зодоон үүсгэх
- Харандаа, үзэг барихад хүндрэлтэй байх
- Хэл яриа нь ойлгомжгүй байх
Эх сурвалж: Maamuu
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
22 өдрийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
23 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
23 өдрийн өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
24 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
26 өдрийн өмнө
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
26 өдрийн өмнө
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
26 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
27 өдрийн өмнө
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
27 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
1 сарын өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
1 сарын өмнө
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
1 сарын өмнө
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
1 сарын өмнө
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
1 сарын өмнө
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
1 сарын өмнө
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
1 сарын өмнө
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
1 сарын өмнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
1 сарын өмнө
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
1 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
1 сарын өмнө
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
1 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
1 сарын өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
1 сарын өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
1 сарын өмнө