Соёмбо төрийн бэлгэ тэмдэг.
2022/03/25
Энэ бол төрийн бэлгэ тэмдэг. Соёмбоны хамгийн дээр нь байдаг гурван үзүүртэй ГАЛ бол өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт балчир, идэр, төгс гурван үеэрээ үүрд мандахын утгатай болно. Энэ галыг монголчууд мандаж бадрахын утгаар хэрэглэдэг заншилтай холбоотой ажээ.
Түүний дотор байгаа НАР, САР хоёр бол мөнх тэнгэрийг төлөөлөн, эгнэгт батжин бэхжиж, энхэрч мөнхжихийн бэлгэдэл юм. Энэхүү гал, нар, сар гурав нийлээд монгол улс үүрд бадран мандах болтугай гэсэн утга хадгалжээ.
ГУРВАЛЖИН ДҮРС бол жад сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг доош харуулсан нь улс ардын дайсныг дарна гэсэн далд утгатай.Түүний дорхи ТЭГШ ӨНЦӨГтэй дүрс тэмдэг бол хуягны ялтсыг дүрсэлсэн шулуун шударга, бөх бат журамтай гэсэн утга хадгалжээ. Түүний удаах ДУГАРИГ нь ХОС ЗАГАСны дүрс болно. Загасыг монголчууд өдөр шөнийн цагт нүдээ аньдаггүй, үр төл ихтэй амьтан гэж сонор соргог, өнөр өтгөнийг дүрслэхдээ хэрэглэдэг заншилтай. Мөн энэ дүрс нь арга билэг буюу эр эм гэсэн утгатайн дээр улсын хүн ард нь эрэгтэй, эмэгтэй ялгалгүй цөм сонор сэрэмжтэй байж, өсөж үржин, улс орноо цэцэглүүл гэсэн утга агуулжээ.
Соёмбоны хоёр хажуугийн БОСОО ДӨРВӨЛЖИН нь хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд энэ нь монголын бүх ард түмэн эх орныхоо төлөө эв сэтгэл нэгтэй бол төмөр хэрмээс ч бат бэх гэсэн утга санааг хадгалжээ. Ийнхүү соёмбо тэмдэг нь Монголын ард түмэн <гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөд өтгөн явж, арга билгээ хослон төмөр хэрэм лугаа адил төр улсаа хамгаалъя> гэсэн гүн утгатай ажээ.
Эдүгээ соёмбо тэмдэг нь улсын сүлд хийгээд ардын цэргийн зарим тэмдэг, улс олон нийтийн чанартай чимэглэл мэтэд хэрэглэгдэн, төр улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчний жавхланг илэрхийлэх болжээ.
(Х.Нямбуу, Ч.Арьяасүрэн "Монголын ёс заншлын их тайлбар толь")
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 10 сэтгэгдэл
Зочин66.181.161.128
❤
2023/03/19
66.181.161.128
❤
2023/03/19
66.181.161.128
❤
2023/03/19
Зочин202.126.89.61
くそやれ
2023/11/03
Зочин66.181.161.56
Гоё болж
2024/01/31
Зочин66.181.186.44
Ардын дайсан ч гэх шиг... хаха, улирч баларсан Соци үеийн тайлбар бна
2024/03/11
Ter103.57.92.215
Zagasnii erguuleg n nar zuv erguuletei baidag esreg taliinhan n bas tiim baih estoi yuu?
2024/07/11
Ука66.181.179.36
Гоё болсон байна
2024/09/03
Зочин66.181.190.59
Э
2024/11/26
хха66.181.161.211
гоё биш хэрэгтэй юм биш ээ
2024/12/12
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
2024/11/29
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
2024/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
2024/11/29
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
2024/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
2024/11/26
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
2024/11/26
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
2024/11/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
2024/11/25
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
2024/11/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
2024/11/20
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
2024/11/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2024/11/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/10
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2024/11/04
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2024/11/03
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2024/11/03
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2024/11/02
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2024/11/02
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2024/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2024/11/02
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2024/11/02
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2024/11/02
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2024/11/02
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2024/11/01
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2024/10/30
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2024/10/30
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2024/10/29