Бусдыг сүрдүүлдэг үйлдэлд оноох хариуцлагыг чангатгах нь зүйтэй гэж үзжээ
2021/11/10

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.11.09/ хамтарсан хуралдаан 09.31 цагт 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Дуу, дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах, түүнийг ашиглахтай холбоотой хуульд заасан зүйлийн талаар гишүүд нухацтай хэлэлцсэн.

Дуу, дүрсний төхөөрөмжийг хаана байршуулж болох, бусдын дуу, дүрсний бичлэгийг задруулна хэмээн сүрдүүлдэг, бусдын нэр хүндэд халдахыг оролддог явдал олноор гарах болсныг гишүүд дурдаад, ийм үйлдэлд оноох хариуцлагыг чангатгах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

Хуулийн төслийг зүйл тус бүрээр хэлэлцсэн, Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны эцэст Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404