"Төсвийн тодотгол ярихаас өөр аргагүйд хүрч байна"
2021/06/24

ТӨСВИЙН ТОДОТГОЛ ЯРИХААС ӨӨР АРГАГҮЙД ХҮРЧ БАЙНА

Царт тахлын хуулийн үйлчлэлийг сунгахтай холбоотой гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-С.Одонтуяа гишүүний тавьж буй асуудал зөв. Шийдэгдээд явж байгаа. Энэ жил Эрүүл мэндийн сайд 1.4 их наяд төгрөгийн төсөвтэй. Үүний 200 тэрбум төгрөг нь шууд захиран зарцуулагчийн хувьд хөрөнгө оруулалт тоног төхөөрөмж төвлөрсөн арга хэмжээний зардалд зориулж байна. Бусад 1.2 их наяд нь Эрүүл мэндийн даатгалын сан байгаа. Нийгмийн даатгалын сан ерөнхийдөө хуримтлагдаад явдаг байсан. Эрүүл мэндийн даатгалын сан жилийн эцэст тэг үлдэгдэлтэй байх ёстой. Тухайн жилдээ бүгдийг нь зарцуулах ёстой. Энэ жилийн 1.2 их наядаас 370 тэрбум төгрөг даатгуулагч нарын шимтгэлээр орж буй орлого. 580 тэрбум төгрөгийн төсвөөс татаас өгч байна. 259.4 тэрбум төгрөг нь өнгөрсөн жилийн үлдэгдэл. Энэ үлдэгдэл өнгөрсөн жил зарцуулах ёстой байсан. Өрхийн түвшинд эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулах ёстой гэж байна. Зарцуулагдаад явж байгаа. Өрхийн эмнэлгээс гэрээр эмчлүүлж буй хүмүүст зайнаас зөвлөгөө өгөх, тулж очиж зөвлөгөө өгөх бүх тарифаар нь зохицуулж өгөөд ЭМД-ын сангаас зарцуулаад явж байгаа. Энэ зохицуулалт өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхэлсэн. Гагцхүү санхүүжилт нь хоцроод байгаа юм. Гүйцэтгэлээр явдаг учраас. Сар сард гүйцэтгэлээ тайлагналаа. Бараг хоёр сар болоод байгаа. Тиймээс Засгийн газар ядаж санхүүжилт өгч буй 580 тэрбум төгрөгийн хүрээнд урьдчилаад өгдөг эрх мэдэлтэй болох гээд байгаа юм. Тэрнээс биш ЭМД-ын сангаас худалдан авалт хийгээд бүх санхүүжилтийг дураараа дургиад байгаа ойлголт огт биш. Ер нь төсвийн тодотгол ярихаас өөр аргагүйд хүрч байна. Тэрэн дээр харин энийг нөхөөд төсөв дээрээс цар тахлын үед шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт тоног төхөөрөмжийг 100 орчим тэрбум төгрөг, нэмэлтээр ор болон эрүүл мэндийн үйлчилгээнд шаардлагатай худалдан авалтад зориулсан санхүүжилтийг тавьж өгөхөөр ярьж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Цар тахлын хуулийг үргэлжлүүлж болохгүй. Энэ хууль Үндсэн хууль зөрчөөд байгаа юм. Үндсэн хуулийн 19.2  дах хэсэгт “онц байдал болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хуульд заасан хүний эрхийг хуулиар хязгаарлаж болно” гэсэн заалттай. Зорчих хөдөлгөөн, бизнес эрхэлж орлого олох, цалин авах, боловсрох гэсэн үндсэн эрхийг зөрчиж байна. Эсвэл Онц байдал зарлаад яв. Үндсэн хуулиа зөрчих юм бол эрх зүйт төр байх хэрэггүй. Хүний хөдөлмөр эрхлэх, орлого олох, амьдрах эрхийг хэзээ ч зөрчиж болохгүй. Заавал нөхөн олговор олгох ёстой. Нэг хуулийг нөгөө хуулиар зогсоож болохгүй. Төсөв санхүү хүндэрлээ. Одоо ЭМД-ын сан руу орж байна. Цар тахлын хууль төсөв санхүүг эмх замбараагүй болгож байна.

УИХ-ын  гишүүн Ё.Баатарбилэг:

-Архангай аймагт өнөөдрийн байдлаар 113 шинэ тохиолдол гарч байна. Эрүүл мэндийн салбар, бүх нөөц бололцоогоо шавхаж байна. Дунд, доод шатны эмнэлэг чадлаараа ажиллаж байна. Цар тахлын нөхцөл байдал дэлхий нийтэд анх удаа тохиолдож байна. Бидэнд өмнө нь тохиолдож байсан бол тодорхой туршлага сургамжтай байх байсан. Дэлхий даяараа сөхөрлөө. Өндөр хөгжилтэй улс орнууд хөл хориогоо нээж хаагаад нэлээн юм болж байна. Энэ нөхцөлд тодорхой хуульд өөрчлөлт оруулаад хүндрэлтэй байдлаа даваад гарах юм уу. Эсвэл хууль яриад мөнгө төгрөггүй гээд халдвараа нэмээд суух уу. Хариуцлагын асуудал дараа нь болох байх. Жилдээ зарцуулагдаад дуусах ЭМД-ын сангийн мөнгийг эрүүл мэндийнхээ даатгал төлдөг эрүүл мэндэд нь зарцуулахгүй юм бол өөр юунд зарцуулах гээд дараад байгаа юм. 1.2 их наядын сан байгаа юм байна. Энийг эрүүл мэндэд зарцуулахгүй юм бол иргэдийнхээ амь насаар тоглож дууслаа. Хуулийн өөрчлөлт нь оруулаад явах нь зөв. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.

УИХ-ын чуулган эхэллээ. Өнөөдрийн /2021.06.24/ чуулганаар иргэдийн амьдралд шууд нөлөөлөхүйц, цар тахлын гэгдэж буй хууль хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн, нэг тэрбум төгрөгөөр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн төсөл, онцгой албан татварын, хүний хувийн мэдээллийг хамгаалах төсөл гэхчлэн анхаарал татсан хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Шадар сайд С.Амарсайхан covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.

Гишүүдийн хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Цар тахлаар амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлье. Ноцтой байдал үүсээд байна. Covid-19-ийн хууль үр дүнгээ өгсөнгүй. Эдийн засаг тэр чигтээ “корона” туссан байна.  Эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээр эмчлүүлж буй хүмүүсийн зардлыг гаргах ёстой. Үе үеийн гишүүд, Засгийн газар, ЭМД-ийн санг цөлмөх гэж байна.  Эмний мөнгө, шинжилгээний мөнгийг яаралтай ЭМД-ын сангаас гаргаач ээ. Харин хууль зөрчөөд батлуулсан тогтоолоо хүчингүй болго. Өөрөөр хэлбэл, төсвийн цоорхойг нөхөх тоног төхөөрөмжийг ЭМД сангаас гаргаж болдоггүй хуультай байтал тогтоол гаргаад авчихсан. Үүнийг хуулийн дагуу болгох ёстой. Гурван жил улс төлөөгүй ЭМД-ын сангийн өрийн 201.5 тэрбум төгрөгөө яаралтай энэ санд төвлөрүүл. Үүсээд байгаа нөхцөл байдал менежментээс үүдсэн.

ӨНӨӨДӨР ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНТАЙ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /06.24/ 10.00 цагаас эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 5 сэтгэгдэл
Loyd18.216.98.123
It is with sad regret to inform you that because of the Covid pandemic BestLocalData.com is shutting down at the end of the month. We have lost family members and colleagues and have decided to shut down BestLocalData.com It was a pleasure serving you all these years. We have made all our databases available for $99 (All of it for $99) for those interested. Kind Regards, BestLocalData.com Loyd
2021/06/29
Sal18.216.98.123
Hi , I am following up on my message below. Who would I speak with about handling your US order fulfillment and shipping? Regards, Sal order-fulfillment.net ------------------------------------------------------------------------ Hi, Who would I speak with at your company that manages your product shipping and order fulfillment? We are US company, offering warehousing, order fulfillment and drop shipping to our customers since 2005. Here are some of the items we ship for clients: -Books, training manuals, guides -E-com product drop shipping -New member welcomes boxes and gifts -Product samples -Health and Medical supplements -Marketing materials -Medical program test kits -Follow up gifts to clients, leads, and prospects Do you have some time to discuss - phone / email ? Thanks, Fulfillment Specialist www.Order-Fulfillment.net
2021/07/01
Juanita185.182.11.232
Hello. Need leads for your business? We have a limited offer where we sell almost 400 million executives around the world in 165 countries for $299. Or you can buy your country individually for $99. www.SunDataGroup.one
2021/08/23
Rebbeca196.242.20.70
We have an amazing database of leads for you. All countries are $99 and you can buy the entire world 165 countries for $179. This offer is valid till Friday. www.SunDataGroup.one
2021/08/28
Chang192.3.182.28
Hello from SunDataGroup.com We are selling leads from around the world. I thought your company could benefit from it. You can visit our website www.SunDataGroup.com to see some of our data. We have a special offer running. All our databases for $99.
2021/09/11
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404