Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.
Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болох бөгөөд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчилсэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
Эргэн сануулахад УИХ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг таввсан.