Хүүхдүүд будаг шингэлэгч үнэртэж мансуурчээ
2018/10/22

Будаг шингэлэгч үнэртэж, мансуурсан хүүхдүүдийг саатуулжээ. Тодруулбал 2018.10.19-ний 22.00 цагт  "Хувьсгалчдын гэх хаягт мансуурсан хүүхдүүл байна" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.Дуудлагын дагуу шалгахад 16-17 настай эрэгтэй хүүхдүүд, ОХУ-д үйлдвэрлэсэн расвитель будаг шингэлэгч үнэртэж мансуурсан байжээ.

Хэргийг  харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Сүүлийн үед өсвөр насныхан газ, хар тамхинд мансуурах тохиолдол эрс нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа юм. Хүний хэрэглээ өргөжиж, мэдэх мэдэхгүй түмэн зүйлийн бодис бараа бүтээгдэхүүн олширч байгаа энэ үед эцэг эхчүүд ч үр хүүхдүүддээ хяналт тавьж анхаарал сэрэмжтэй байх шаардлагатай байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404