Жүжигчин Т.Бархүүгийн анхны дуу олны хүртээл боллоо
2018/10/22

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын шүлэг “ЧАМДАА УУСНА” дуу олны хүртээл боллоо. Уг уран бүтээлийг амилуулсан дуучид нь МУГЖ, дуучин Т.Ариунаа болон МУСТА, жүжигчин Т.Бархүү нар юм. Хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Ж.Мөнхбат болон дуучин Т.Ариунаа нар өмнө нь хэд хэдэн уран бүтээл дээр хамтран ажиллаж байсан туршлагатай уран бүтээлчид.

Харин жүжигчин Т.Бархүүгийн хувьд “ЯГ ТҮҮН ШИГ” шоу нэвтрүүлэгт оролцсоноор дуулах авьяасаа монголын ард түмэнд таниулсан нэгэн. Тэр ч байтугай өмнө нь “ЭЛИЯ” хэмээх БНХАУ-ын дууг орчуулан дуулж байсан нь олны хүртээл болсон билээ. Энэхүү дууны шүлгийг бичсэн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбатын хэд хэдэн шүлгээр бичсэн дуу нь монгол түмний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Тодруулбал, “Нэг л уучилъя”, “Зургаан сар минь баяртай”, “Хундагаа тулгая” зэрэг уран бүтээл нь дуунд хайртай ард түмний аялах дуртай дуу болон хоногшин үлджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404