Агаарын дайралтын улмаас Сирийн иргэд амиа алдсаар байна
2018/10/22

Сирийн Сана агентлагийн мэдээлснээр, АНУ-ын цэргийн тэргүүлсэн олон улсын холбоотон 24 цагийн турш Сирийн зүүн хэсгийн Дейр эз-Зор мужийг агаараас олон удаа дайралт хийсний улмаас дор хаяж 62 энгийн иргэн нас барж,  олон хүн шархадсан гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Сирийн Дейр эз-Зор мужийн Бухамал хотын зүүн хэсгийн энгийн иргэдийн хорооллыг агаараас довтолсны улмаас эмэгтэйчүүд, хүүхдийг оролцуулсан 15 хүн нас барсан. Олон улсын холбоотны байлдааны нисэх  онгоц тухайн бүсийн лалын хийдийг агаараас довтолсны улмаас 37 энгийн иргэд нас барж, олон хүн шархадсан байна гэжээ.

Үүнээс гадна, олон улсын холбоотны байлдааны нисэх онгоц Бахамал хотын зүүн хэсэгт байрлах нэгэн лалын хийдийг агаараас дотолж, 10 энгийн иргэн нас барж, 2 хүн шархадсан байна.

Эх сурвалжаас үзвэл, шархадсан хүмүүсийн биеийн байдал хүнд байж, олон хүн нурангид дарагдаж,  үүний улмаас нас барсан хүний тоо нэмэгдэх магадлалтай байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404