До.Ганболдыг хэн хаацайлсаар байна вэ
2018/10/22

Улсад 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр "Монголросцветмет"ийн захирал До.Ганболдыг АТГ-аас саатуулж байсан. Тодруулбал, төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд 1 тонн төмрийн хүдрийн үнийг илтэд багаар тогтоон гэрээ байгуулсны улмаас “Монголросцветмет” ХХК-д 546,4 мянган тонн төмрийн хүдэрт хамаарах нийт 2 сая гаруй ам.доллар буюу 4,5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргийг өнгөрсөн оны 12 дугаар сард олон нийтэд ил болгосон ч одоог хүртэл тодорхой мэдээлэлгүй хэвээр. 

Өнгөрсөн есдүгээр сард түүний хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн боловч Прокурорын байгууллагаас дээрх хэргийг шүүхэд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Хэрэг удааширч  АТГ, Прокурор, шүүхийн байгууллагууд хоорондоо бичиг цаас шидэлцсээр байх хооронд  "Монголросцветмет" алдагдалтай ажиллаад эхэлсэн. Энэ тухай эх сурвалжууд мэдээлсэн.  Гэтэл До.Ганболдод холбогдох хэргийг одоог хүртэл эцэслэн шийдээгүй байна.  До.Ганболдын хэрэг хууль шүүхийн байгууллагаар дамжин хэсч явах зуур  эзэнгүйдсэн төрийн өмчит байгууллагад их хэмжээний алдагдал үүссээр байгааг хэн анхаарч байна вэ. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ.  Түүний хэргийг хэн хаацайлж өмгөөлөөд байна вэ.  Энэ олон асуултын хариу хэзээ эцэслэгдэхийг олон нийт чих тавьсаар...

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404