Рио Тинто компани хөрөнгө оруулалтаа хойшлууллаа
2018/10/19

Австралийн “Рио Тинто” компани Оюутолгойн алт, зэс, мөнгөний гүний уурхайн ашиглалтыг ирэх 2020 онд эхлүүлэхээр төлөвлөж байжээ. Гэхдээ уг төсөл тодорхойгүй шалтгаанаар хойшлохоор болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.thetimes.co.uk” сайт мэдээллээ. “Рио Тинто” компани Оюутолгойн төслийн хүрээнд алт, зэсийн уурхайд хийхээр төлөвлөж байсан 12 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтаа хойшлуулж, ирэх 2021 оны III улиралд эхлүүлэхээр болжээ. Монгол Улсын Засгийн газрын нөхцөл байдал өөрчлөгдсөн, татварын ялгаатай байдал, эрчим хүчний гэрээнээс болж, тус компани хөрөнгө оруулалтаа хойшлуулахаар шийдвэрлэсэн гэнэ. “Рио Тинто” компани Оюутолгой төслөөс жилд  дунджаар 560 мянган тонн зэс, алт гаргаж боломжтой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404